

Бритиш сургуулиас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Боловсролын ба Карьерын үзэсгэлэн-2023”- д манай YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг оролцож байгууллагаа 11-р сарын 24, 25-ны өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эх, сурагчид, олон нийтэд танилцууллаа: YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь гишүүнчлэлд суурилсан коммунити нэгдэл /social enterprise/ бөгөөд монгол залуус болон ажил олгогчдыг хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд холбогдож, хамтдаа хөгжих /ажиллаж, сурж, хөгжих/ боломжийг олгох байгууллага юм.

Бид анх АНУ-д 2009 онд ТББ байгуулсан бөгөөд Монголд 2019 оноос хойш залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулсан туршлагатай бөгөөд 2023 оны 9 сараас эхлэн эрхэм зорилгодоо хөтлөх гишүүнчлэлээ албан ёсоор эхлүүлж байна.

🌟Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсч буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар тэмүүлж буй, хамтдаа гайхалтай дурсамж, үнэ цэнийг бүтээхийг хүсч буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуу мэргэжилтнүүд, оюутан залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
🤝YOUTHinc гишүүнчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах:
https://www.youthinc.mn/join-us

Үйл ажиллагааны зорилго: Ахлах ангийн сурагчдад санал болгодог боломжуудыг таниулах, төрөл бүрийн мэргэжлийн чиг баримжааг олгоход оршино. Уг үзэсгэлэнд оролцсоноор өөрсдийн мэдлэг туршлагыг залуу үеийнхэндээ хуваалцан, тэдэнд урам зориг өгөхийн зэрэгцээ ирээдүйн чадварлаг боловсон хүчинтэй харилцаа холбоо тогтоох боломж нээгдлээ.



Үнэ цэнэтэй цагаа ирээдүй хойч үедээ зориулан, бүтээлч хоёр өдрийг өнгөрүүлж байгаадаа баярлалаа.
Уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Бритиш сургуулийхаа хамт олонд баяр хүргэж цаашдын ажил, үйлсэд амжилтын дээдийг хүсье.


