Communication and Teamwork

Communication and Teamwork What they are, Why they’re important,and How they Go Together Багийн Ажлын Ач Холбогдол Орчин үеийн ажлын байранд хүмүүс зөвхөн өөрийн ажлыг хийж, бусдаас тусдаа байх нь хан…

What they are, Why they’re important,and How they Go Together

Багийн Ажлын Ач Холбогдол

Орчин үеийн ажлын байранд хүмүүс зөвхөн өөрийн ажлыг хийж, бусдаас тусдаа байх нь хангалтгүй. Харин хамтдаа нэгэн зорилгын төлөө зүтгэж, асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх нь чухал болсон. Зөвхөн өөрийн ажлаа хийнэ гэдэг ч учир дутагдалтай мэт санагддаг. Учир нь миний хийж буй ажил бусдаас ч мөн хамааралтай харилцан ойлголцож хийх үе нилээдгүй тулгардаг гэж боддог. Багийн ажиллагаа нь хүнийг илүү бүтээлч, шийдэмгий болгож, уялдаа холбоотой ажиллахад чиглүүлдэг. Тухайлбал, The Economist Intelligence Unit-ын судалгаагаар харилцааны алдаанаас болж төслүүд хойшлогдож, компанийн санхүүд муугаар нөлөөлдөг гэж үзсэн байдаг. Үүнээс үзэхэд миний ажлын бүтээмж компани, түүнчлэн миний орлого, санхүүд ч нөлөөтэй зэрэг олон нөлөөлж болох асуудлууд гарч ирэх учир багын ажиллагаанд суралцах нь зайлшгүй чухал хэсэг юм.

Багийн ажлын төрлүүд

Багийн ажил нь үндсэн хоёр төрөлтэй байдаг:

- Группийн ажил: Хүн бүр өөрийн тусгай хэсгийг гүйцэтгэж, эцсийн үр дүнгээ нэгтгэн боловсруулдаг. Энэ нь богино хугацааны төсөлд тохиромжтой ч, заримдаа хүмүүсийг тусгаарлах магадлалтай байдаг.

- Жинхэнэ багийн ажил: Бүх гишүүд нийтлэг нэг зорилгын төлөө ажиллаж, хамтдаа шийдлийг олдог. Энэ нь урт хугацааны төсөл, шийдвэр гаргах үед үр дүнтэй ч, заримдаа хүн хоорондын үл ойлголцол үүсгэж болох талтай байдаг.

Тохиромжтой харилцааны хэв маяг

Багийн ажлын хамгийн том сорилт бол харилцаа юм. Жишээ нь, ахмад болон залуу үеийн хүмүүсийн харилцааны хэв маяг өөр өөр байж болдог.

Ахмад үеийнхэн и-мэйл, утсаар харилцахыг илүүд үздэг бол залуус шуурхай чат, мессенжерийг илүүд үздэг байна. Энэ ялгаа нь үл ойлголцол үүсгэж болзошгүй учир багийн гишүүд харилцааны хэв маягаа тохируулах нь чухал юм.

Багийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөгөө

1. Зорилгоо тодорхой байлгах: Багийн гишүүд нэгэн зорилготой байж, өөрсдийн үүргээ ойлгох хэрэгтэй.

2. Харилцааны зөв хэрэгсэл ашиглах: И-мэйл, чат, утсаар харилцах гэх мэт янз бүрийн хэрэгслийг үр дүнтэй ашиглаж, мессежээ тодорхой, ойлгомжтой байлгах.

3. Сэтгэл зүйг ойлгох: Багийн гишүүдийн сэтгэл зүй, харилцааны онцлогийг мэдэрч, бие биенээ дэмжих нь бүтээмжийг нэмэгдүүлнэ.

4. Харилцааны хэрэгслийг оновчтой ашиглах: Багийн харилцаанд хэрэглэж буй хэрэгслүүд тодохой байх. Жишээлбэл, мессенжер чатанд богино, шуурхай мэдээлэл дамжуулах тохиромжтой бол, И-мэйл нь илүү албан ёсны, нарын мэдээлэл дамжуулахад үр дүнтэй.

5. Роллиудыг тодорхой болгох: Багийн гишүүд бүр өөр өөр үүрэгтэй байх ёстой. Хүн бүрийн үүрэг, хариуцлага тодорхой болговол ажлын үр дүн дээшилдэг. Жишээ нь таны багт харицлагатай хүн, асуудлыг шийдвэрлэх чадвартай хүн тус бүр байвал багийн ажлын үр дүн сайн гарна.

Багийн ажлын дадлууд

Багтаа дараах дадлуудыг нэвтрүүлэх нь үр дүнтэй:

  • Хурлын өмнө бэлтгэлтэй байх: Бүх гишүүд хурлын өмнө бэлтгэлээ хангах нь цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй шийдвэр гаргах чухал алхам юм.
  • Зөрүүтэй үзэл бодлыг хүлээн авах: Багт зөрүүтэй үзэл бодол зайлшгүй байх бөгөөд түүнийг эвтэйхэн, хүндэтгэлтэйгээр шийдвэрлэх нь чухал. Багийн гишүүд санал зөрөлдөөнтэй асуудлыг ил тод ярилцаж, эерэг шийдэлд хүрэхийг зорих нь үр өгөөжтэй.
  • Санал хүсэлтийг байнга өгөх: Багийн ажлын чанарыг сайжруулахын тулд гишүүд бие биедээ байнга санал, шүүмжлэл хэлж, сайжруулах арга замыг хамтдаа хайж олох нь чухал.

Жишээлбэл, Харилцааны бэрхшээлийг даван туулах арга

Жишээ нь, алслагдсан ажлын байранд харилцааны зөрүү нь илүү тод илэрч болно. Microsoft-ын судалгаагаар 2022 онд алслагдсан ажилчид шөнө орой ажлаа хийж эхэлж байсан ба энэ нь олон уулзалтын улмаас өдөр ажлаа хийхэд хүндрэлтэй болдогийг илтгэжээ. Энэ тохиолдолд ажилтнууд ажлын цагаа оновчтой төлөвлөж, уулзалт хийх хугацааг тохируулах нь үр дүнтэй арга болдог байна.