
Стресс биднийг өдөр бүр бага багаар устгаж байдаг гэвэл та итгэх үү?

Одоо тэгвэл бид өдөр тутамд байгаа энэ олон стрессийг хэрхэн өдөр тутмын дадлаар багасгаж болохыг мэдэж авъя. Стресс үүсгэх хүчин зүйл бидний амьдралд маш олон байдаг. Бид заримдаа энгийн зүйлсээс хүртэл стресс авсан байдаг.Мэдээж энэ бол Америк, Англи, Канад гэх гурван улсынх байна. Гэвч манай улсад түгжрэл, утаа гэх мэт маш олон зүйлс бий. Бидэнд стресс маш олон янзаар илэрдэг.

Тэгвэл одоо энэ бүх мэдрэмжүүдийн дараа яаж болох бэ?
Цэцэгбадам багшийн заасан стресс бууруулах техникүүд миний амьдралд маш сайнаар нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй байх. Дурсамжаа эргэн толилуулах, амьсгалын дасгалууд, анхаарлаа төвлөрүүлэх, эерэг зүйлсийн тухай бодох гэх мэт аргуудыг бага багаар стрессдсэн үедээ хийхийг хичээж байна.
4-7-8 арга:
- 4 секундын турш хамраараа гүн амьсгаа ав.
- Амьсгалаа 7 секунд барь.
- 8 секундийн турш амьсгалаа амаараа гарга.
Нэмэлтээр би маш олон аргуудын талаар уншиж судалсны эцэст нэг аргын талаар хуваалцахаар шийдлээ. Миний хувьд өмнө нь стрессийг маань бууруулж байгаа юм байна гэж бодохгүйгээр өөрийн мэдэлгүй стресстэхээрээ хийдэг байсан зүйл юм. Энэ бол хөгжим сонсох. Дуртай тайвшруулах хөгжим, байгалийн чимээ эсвэл амар тайван аяз сонсох нь стрессийн мэдрэмжийг багасгаж, сэтгэлийн тэнцвэрийг олоход тусалдаг. Тэгээд би дуугаа сонсож байх үедээ эерэг зүйлсийн тухай тэр тусмаа хайртай хүмүүсээ бодоход сэтгэл сэргэж тайвширдаг.

Эрүүл мэнд тэр тусмаа сэтгэцийн эрүүл мэнд бол маш чухал зүйл юм шүү. Тиймээс стрессээ даван туулах өөрийн гэсэн аргаа олоорой.
