
Стресс нь дэлхий даяар томоохон асуудал болж байгаа билээ. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хүмүүсийн 57% нь өдөр бүр стресст өртөж байдаг гэж мэдэгдэж ээ. Стресстэх нь Монгол улсын ажилгүйдэл, нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс үүдэлтэй. Стресст орсон хүмүүс маш олон үүнд сурагчид болон ажилчид ихэнх хувийг эзэлж байна.
Стрессийн үндсэн шалтгаануудыг авч үзвэл дээр дурьдсанчилан нийгмийн, эдийн засгийн хүндрэл; хувь хүний амьдралд тулгарч буй бэрхшээлээс гадна COVID-19 цар тахлын нөлөөллөөс болж сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлсэнтэй холбоотой.
Цар тахлын оргил үед тусгаарлалтад байсан эрүүл мэндийн ажилтнуудын дунд судалгаа хийхэд, ойролцоогоор 35.8% нь маш их стресс мэдэрсэн гэж хариулсан байна.
Учир шалтгаан нь эрүүл мэндийн системийн ачаалал болон урт хугацааны ажлын хуваарьтай холбоотойгоор илэрчээ. Стрессийн шалтгаануудыг ойлгож даван туулах арга хэмжээ хэрэгжүүлэх нь стрессийг бууруулж, сэтгэл зүйн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Стрессээс даван туулах олон аргууд бий. Миний хувьд стрессийг давах үр дүнтэй аргуудаас дурдвал:
- Ганцаараа байж өөрийгөө тэр дор нь тайвшруулах арга хэмжээ авч уртаас урт амьсгал авч гаргах,
- Сөрөг бодлоо сатааруулж өөр зүйл хийх, гадагш гарч алхах,
- Зураг зурж тайвширах. Зураг зурахдаа мандала шиг нэг тиймэрхүү хээ хуар зурдаг.
Монгол улс нь дэлхий дахинд стресстэй орнуудын нэгэнд тооцогддог ч стрессийг хэрхэн даван туулах арга замыг мэдэхгүй эсвэл хэрэгжүүлэхгүйгээс болж үүнд өртөөд байна. Тийм учраас бүх хүмүүст миний арга тохирохгүй тул та өөрт тохирсон аргаа заавал олоорой гэж зөвлөе!
Стрессийг даван туулах нь сэтгэл зүйн эрүүл мэндийг хадгалахад ач холбогдол үзүүлдэг бөгөөд ирээдүйн эрүүл, аз жаргалтай амьдралын эх үүсвэр билээ.
