Даалгавар 2

Даалгавар 2 "Empowering Girls in Tech" Хорвоо дэлхийн хүн болгоны сайхан гэж боддог зүйл харилцан адилгүй байх лдаа учир нь бид бүгдийн үнэт зүйл түүний хэм хэмжээ яг л бидний нүүр царай шиг дахин дав…

"Empowering Girls in Tech"

Хорвоо дэлхийн хүн болгоны сайхан гэж боддог зүйл харилцан адилгүй байх лдаа учир нь бид бүгдийн үнэт зүйл түүний хэм хэмжээ яг л бидний нүүр царай шиг дахин давтагдашгүй өөр өөр байдаг шүү дээ. Гэхдээ л эцсийн эцэст хүн бүхэн ердөө л хайртай хүмүүстэйгээ хамт аз жаргалтай байж, аливаа өвчин зовлонгоос ангид эрүүл энх, амар тайван байхыг хүсдэг биш гэж үү. Бид тэгвэл үүнийхээ төлөө яг юу хэрэгтэй байдаг юм бол оо. Магадгүй мэдээж шаргуу хөдөлмөрлөж, тасралтгүй суралцан юу ч тохиолдсон үргэлжлүүлэх чадвар ба сэтгэлгээг өөрсддөө бий болгох биз ээ. Бид бүгд ихэнх дээ үүнийг мэддэг шүүдээ. Гэвч яагаад ч зорилгодоо тэр болгон хүрж чаддаггүй.

Би өмнө нь олон олон удаа урдаа зорилго тавиад за яг одооноос, өнөөдрөөс, маргаашнаас яг л үүнийгээ хийнэ, энэ ажлыг дуусгана, тэгээд үүнд хүрнэ гэж төлөвлөдөг байсан л даа. Хувьдаа төлөвлөх их дуртай. Хийх зүйлс маань цэгцрээд ирэхээр бодол санаа цаашлаад амьдрал маань эмх цэгцтэй, хялбар ойлгомжтой болчих шиг санагддаг. Гэвч тэгээд хэдий хичнээн сайхан төлөвлөж цэгцэлсэнч нэг хэсэг түүнийхээ дагуу хийж байгаад л сатаараад мартчихдаг байлаа. Яагаад ч юм тууштай байж чаддаггүй байсан нь миний хамгийн том сул тал байх. Гэтэл хамгийн чухал зүйл нь тууштай байдал байхад шүүдээ.

Гэхдээ би хүн өөрөө л хичээвэл үргэлж өсөж дэвшин суралцаж чаддаг гэдэгт бат итгэдэг ба өнгөрсөндөө баригдах ёсгүй гэж боддог.

Тиймээс энэ хөтөлбөрт оролцон өөрийгөө дахин сорьж, хувь хүн болон технологи цаашлаад кареер талдаа шинэ зүйл суран өөрийгөө хөгжүүлж мөн хамгийн чухал нь сонирхол болон мэргэжил нэгт хүмүүсээр хүрээлүүлж, танилцан тэднээс суралцах хүлээлттэй байна.

Учир нь өөрөө бие дааж суралцах чухал боловч бусдаас суралцах тэр тусмаа хүсэл сонирхол нэгтэй бусадтай хамт байж өөрийгөө хүрээлүүлэх нь мөн адил хаяж болохгүй маш чухал зүйл шиг санагддаг аа.