Дадлагын хөтөлбөр гэж чухам юу вэ?

Дадлагын хөтөлбөр гэж чухам юу вэ? Асуудал байгаа газар шийдэл ч мөн хамт байдаг шүү дээ. Тэгвэл амьдралынхаа нэгэн том алхамыг хийж, ажлын байранд гарахаар бэлтгэгдэж буй оюутан залуус, шинээр ажил х…

Асуудал байгаа газар шийдэл ч мөн хамт байдаг шүү дээ. Тэгвэл амьдралынхаа нэгэн том алхамыг хийж, ажлын байранд гарахаар бэлтгэгдэж буй оюутан залуус, шинээр ажил хайж буй бүх хүмүүс маань анхаарлаа нааш нь хандуулаарай.

Монгол улсын нийт 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 24% буюу улсын дундаж ажилгүйдлийн түвшингээс 2,8 дахин өндөр байгаа энэ цаг үед ажилгүйдэлтэй нүүр тулгарч буй бид бүхэнд “Хангалттай ажлын туршлага байхгүй”, “Ажлын байран дээр шаардлагатай ур чадвар эзэмшээгүй”, “Онолын мэдлэгээ практикт ашиглах чадваргүй” гэх мэт асуудлууд ар араасаа гарсаар байдаг.

Харин сүүлийн үед залуучуудын дунд ихээр яригдаж, тун эрэлт өндөртэй байгаа сэдэв болох “Дадлагын хөтөлбөр” гэгч нь эдгээр асуудлуудад шийдэл болж өгдөг бөгөөд энэхүү хөтөлбөр нь чухам юу юм бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлая.

Боловсролын чиглэлээр диплом авсан мэргэжилтнүүд онолд хэт нэгдмэл ханддаг бөгөөд практик дээр яг юу хийх талаар хангалттай ойлголтгүй ажлын ярилцлагад ордог. Харин нөгөө талаас байгууллага нь сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд олж авсан мэдлэгээ бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, тодорхой мэргэжлийн нарийн ширийн зүйлсийг зэмшсэн хүнийг хайсаар байдаг. Яг л энэхүү Монгол улсын боловсролын систем онолын хувьд хүчтэй төвлөрч буйгаас үүдсэн дээрх цоорхойг засахын тулд “Дадлагын хөтөлбөр” хэрэгждэг гэж хэлж болно.

Энэхүү интерншип, дадлагын хөтөлбөр гэдэг нь тийм онцлогтой, ийм зүйлийг хэлнэ ээ гэсэн олон улсад хэрэглэгддэг нэгдсэн тодорхойлолт байдаггүй бөгөөд байгууллагууд тус бүр өөр хэлбэрээр тодорхойлон хэрэгжүүлдэг. Тухайн байгууллагуудын хэрэгжүүлсээр ирсэн ялгаатай тодорхойлолтуудаас дурдвал:

  • Дадлагын хөтөлбөр гэдэг нь ихэвчлэн тодорхой чиглэлээр холбогдох ур чадвар, туршлага олж авахыг эрмэлзэж буй оюутан, төгсөгчдөд зориулан тухайн байгууллагаас тодорхой хугацаанд санал болгож буй ажлын туршлага юм. - Wikipedia
  • Дадлагын хөтөлбөр гэдэг нь хязгаарлагдмал хугацаанд ажил олгогчийн тусламжтай ажлын дадал, туршлага олж авах үйлдлийг хэлэх ба уг процесс хэдэн долоо хоногоос жил хүртэлх хугацаанд үргэлжлэхийг хэлнэ.- Internship Compass, 2019
  • Дадлагын хөтөлбөр гэдэг нь танхимд сурсан мэдлэг, онолыг практикт хэрэгжүүлэх, мэргэжлийн орчинд ур чадвар хөгжүүлэхтэй уялдуулсан туршлага судлах хэлбэр юм.- NACE
  • Дадлагын хөтөлбөр гэдэг нь оюутны суралцаж буй чиглэл эсвэл ажил мэргэжлийн сонирхолтой холбоотой үнэ цэн бүхий, практик ажлыг санал болгодог мэргэжлийн сургалтын туршлага юм. - UMBC

гэх мэт цааш дурдсаар байвал хэдэн мянган байгууллагын, хэдэн мянган ялгаатай тодорхойлолтууд гарч ирсээр байх болно.

Эцэст нь:

  • Өөрийн ажил, карьераа хайж буй
  • Шинэ ур чадвар эзэмшихээр зорьж буй
  • Өөрийн суралцаж буй чиглэлээр үнэ цэнтэй туршлагыг олж авахаар эрмэлзэж буй

оюутан залуус, ажил горилогчид та бүхнийг

  1. Акедемик сургалттай холбогдсон дадлагажуулалт
  2. Идэвхтэй хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөрүүдийн хүрээнд ажлын туршлага олгох дадлагажуулалт
  3. Нээлттэй зах зээлийн дадлагажуулалт

зэрэг 3 төрлийн дадлагажуулалтаар дамжуулан ур чадвартай, найдвартай, ирээдүйтэй ажилтан болгон төлөвшүүлэх хамгийн оновчтой арга зам бол “Дадлагын хөтөлбөр” байх болно.

Иймд та бүхнийг өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд, өөрийгөө илүү хөгжүүлэхийн тулд дадлагын хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж байхыг уриалж байна. Амжилт хүсье !

Эх сурвалж: