Дасгал хөдөлгөөн ба суралцах чадвар

Дасгал хөдөлгөөн ба суралцах чадвар Таны өдрийн 30 минутыг аваад оронд нь таны суралцах чадварыг нэмэгдүүлж, эрч хүч өгч, стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтээс зайлс боломжтой шидэт эм өгье гэвэл т…

Таны өдрийн 30 минутыг аваад оронд нь таны суралцах чадварыг нэмэгдүүлж, эрч хүч өгч, стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтээс зайлс боломжтой шидэт эм өгье гэвэл та яах вэ?

Таны өдрийн 30 минутыг аваад оронд нь таны суралцах чадварыг нэмэгдүүлж, эрч хүч өгч, стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтээс зайлс боломжтой шидэт эм өгье гэвэл та яах вэ? Би л лав дуртайяа зөвшөөрнө. Таныг ч гэсэн тэгнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид танд яагаад дасгал хөдөлгөөн хийх ёстойг арай өөр ойлголтоор тайлбарлахыг оролдох болно. Дасгал хөдөлгөөн гэхээр бидний толгойд хамгийн түрүүнд жин хасах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг гэсэн ойлголт орж ирдэг. Гэтэл дасгал хөдөлгөөн тархинд хамгийн их нөлөөлдөг гэдгийг өмнө нь сонсож байсан уу?

Screen Shot 2021-04-19 at 15.36.54.png

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэд профессор Жон Ж Рати (John J Ratey) өөрийн Spark хэмээх номондоо энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг ба энэхүү номоос чухал гэсэн ойлголтыг та бүхэндээ хүргэе.

Дасгал хөдөлгөөн ба сэтгэлгээ

Түүхэн хувьсах хөгжлийн хувьд хүн төрөлхтөн ан хийх, түүвэр хийх зэрэг хөдөлгөөн их шаардсан ажлыг амьдрахын тулд их хийдэг байсан ба үүнтэй холбоотой ан хийх газраа цээжлэх, араатныг яаж устгах, жимс жимсгэнэ хаана их байгааг цээжлэх зэргээр тархины үйл ажиллагаа идэвхжиж байжээ. Булчин ажиллах үед тархинд “Brain Derived Neurotrophic Factor (BDNF)“ хэмээх уураг ихээр ялгарч нейроны (мэдрэлийн эс) хуваагдлыг нөхцөлдүүлж өсөлт, үржил, хөгжлийг дэмжиж өгдөг. Ялангуяа тархины ой санамж сэтгэл хөдлөлийг хариуцдаг гиппокампус, их тархины суурь хэсэгт илүүтэйгээр идэвхжил явагдаж бидний суралцах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

Дасгал хөдөлгөөн ба сэтгэл зүй

Харин сэтгэл санааны хувьд тархинд Дофамин хэмээх бодис ялгарснаар бид аливаа таашаалыг мэдэрдэг бөгөөд энэ нь ихэвчлэн хоол идэх, баярт үйл явдал тохиолдох, кафейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд ялгардаг ба дасгал хөдөлгөөн нь дофамины тусгай хүлээн авуурыг ихэсгэх, нөөцлөх үйлдэл үзүүлснээр сэтгэл гутрах хам шинж зэргээс сэргийлж эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн амьдрахад тусалдаг байх нь.

Ямар дасгал хийх вэ?

Дасгал хөдөлгөөн хийх тусам таны тархийг хөгжүүлэх бодисууд ялгарч байна гээд боддоо гайхалтай биш гэж үү? Маш олон төрлийн дасгалуудаас хамгийн ихээр дээрх бодисыг ялгаруулдаг дасгал бол Кардио дасгалууд юм. Энэхүү дасгал нь булчинг бага хүчээр удаан ажиллуулахад чиглэсэн байдаг ба үүнд гүйх, хурдтай алхах, бүжиглэх, дээс, гэрээ эрчимтэй цэвэрлэх, сагс хөл бөмбөг зэрэг орж болно.

image2.jpeg