DICE Project: "Joint Learning and Knowledge Sharing Day - ИНБ-уудын хамтран суралцах, мэдлэг хуваалцах өдөрлөг”

DICE Project: "Joint Learning and Knowledge Sharing Day - ИНБ-уудын хамтран суралцах, мэдлэг хуваалцах өдөрлөг” Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим…

Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн зүгээс 11 сарын 14-ний өдөр иргэний нийгэм, төрийн байгууллага болон хөгжлийн түншүүдийн төлөөллийг оролцуулсан мэдлэг солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд оролцогчид цахим шилжилтийн бодлогын хэрэгжилт, олон нийтийн цахим оролцоог нэмэгдүүлэх боломж, цахим хуваагдлыг бууруулах чиглэлд хэрэгжиж буй сайн туршлага, сорилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

DICE ТӨСЛИЙН ТУХАЙ

Европын Холбооны санхүүжилттэй DICE төслийг Пипл ин Нийд ОУТББ нь Фаро Фаундэйшн ТББ болон ЦХИХХЯ-тай хамтран ИНБ-ыг чадавхжуулах, иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжих чиглэлд 2026 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 60 гаруй ИНБ, ИНБ-ын сүлжээдийг хамруулсан чадавх бэхжүүлэх хөтөлбөр, сургалуудыг зохион байгуулсан.

Эдгээр сургалт, хөтөлбөрүүдийн үр дүнд олж авсан мэдлэг, чадвар, туршлагадаа үндэслэн Улаанбаатар хот болон Өмнөговь, Ховд, Булган аймгуудад үйл ажиллагаа явуулж буй нийт 29 ИНБ, ИНБ-ын сүлжээ DICE төслийн хүрээнд тэтгэлэгт төслүүдийг хэрэгжүүлж байгаа ба YOUTHinc. - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь 𝐃-𝐓𝐄𝐂𝐇 𝐘𝐎𝐔𝐓𝐇 𝟐𝟎𝟐𝟓- Залуучуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.

Уг мэдлэг хуваалцах өдөрлөгт YOUTHinc. - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Ч.Балжинням DICE тэтгэлэгт төслийн хүрээнд YOUTHinc. -ээс хэрэгжүүлж буй 9 дэх хөтөлбөр болох 𝐃-𝐓𝐄𝐂𝐇 𝐘𝐎𝐔𝐓𝐇 𝟐𝟎𝟐𝟓- Залуучуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн товч танилцуулгыг хийж оролцлоо.

#DICEProjectMongolia
On November 14, a knowledge exchange event was organized by the DICE project, funded by the European Union, involving representatives from civil society, government agencies, and development partners. The event focused on the implementation of digital transition policies, opportunities to increase public online participation, best practices, challenges, and future collaboration.

About the DICE Project:
The DICE project, funded by the EU and implemented by People in Need NGO in partnership with Faro Foundation and the Ministry of Education, Culture, Science and Technology, aims to strengthen civil society organizations (CSOs) and support citizen-centered digital transformation until June 2026.

Within this project, over 60 CSOs and network organizations from Ulaanbaatar and rural areas participated in capacity-building programs and training. Based on the knowledge and skills gained, 29 CSOs and networks from Ulaanbaatar, Omnogovi, Khovd, and Bulgan provinces are currently implementing grant projects under DICE. YOUTHinc Mongolia is also actively engaged through its D-TECH YOUTH 2025 program, which provides digital skills to youth.

During the knowledge sharing day, YOUTHinc. founder Ch. Baljinnyam presented a brief overview of the D-TECH YOUTH 2025 program, which is the ninth initiative of YOUTHinc., aiming to equip youth with digital skills.