Digital Literacy Workshop 7 - Дижитал бичиг үсэг, ур чадварын талаарх 7 дахь цуврал сургалт орлоо.

Digital Literacy Workshop 7 - Дижитал бичиг үсэг, ур чадварын талаарх 7 дахь цуврал сургалт орлоо. YOUTHinc болон American Corner, Ulaanbaatar хамтран “DIGITAL LITERACY” 8 цуврал сургалт, воркшопыг 20…

YOUTHinc болон American Corner, Ulaanbaatar хамтран “DIGITAL LITERACY” 8 цуврал сургалт, воркшопыг 2023-10-21 ээс эхэлж 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16 цагаас орж байгаа билээ.

Энэхүү цуврал сургалтыг АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, тэр дундаа чиглүүлэгч багш Christopher Wisda болон ”Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигч нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Session #7 дахь сургалт маань 2023-12-09нд " Digital identity, wellbeing, safety, and security" сэдвийн хүрээнд явагдаж АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтан чиглүүлэгч багш Sarah Taylor Posluszny болон Энхтайвны корпусын мэргэжилтэн Энх нар чиглүүлэх сургалтыг орж, манай ”Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигчид Д.Бөртэ, Э. Өлзийхишиг, Ц.Содном-Янжид нар маань Digital identity, wellbeing, safety, and security талаар олон нийтэд мэдлэг хуваалцах сургалтаа орлоо.

Digital Literacy Workshop Session 7- cэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцсан болон идэвхитэй оролцсон та бүхэндээ баярлалаа.

Жич: Энэхүү сургалт маань YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй бөгөөд дор хаяж 5 удаагийн сургалтад хамрагдаж, Фэйсбүүк груп-д нэгдэж, холбогдох даалгавруудыг амжилттай гүйцэтгэж идэвхитэй оролцсон хүмүүсд СЕРТИФИКАТ гардуулах боломжтой.

YOUTHinc гишүүн болох: https://www.youthinc.mn/join-us

Гишүүнчлэлийн форм бөглөх: https://bit.ly/3T5otGq

📍Хаана: American Corner
⏰Хэзээ: 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16:00-18:00
💁Хэн оролцох вэ? : YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй