Session #1 Introduction to Digital Literacy and Audience Understanding,
Session #2 Information, Data, and Content,
Session #3 Creation, Innovation, and Research

YOUTHinc болон American Corner, Ulaanbaatar хамтран “DIGITAL LITERACY” 8 цуврал сургалт, воркшопыг 2023-10-21 ээс эхэлж 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16 цагаас орж байгаа билээ.
Энэхүү цуврал сургалтыг АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, тэр дундаа чиглүүлэгч багш Christopher Wisda болон ”Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигч нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Session #1 дэх сургалт маань 2023-10-21нд: “Introduction to Digital Literacy and Audience Understanding” сэдвийн хүрээнд Дижитал бичиг үсгийн талаарх танилцуулга ба оролцогчдоос ойлголт мэдлэг шалгах асуулга авч бүлгээр ажиллах интерактив сургалт, воркшоп орлоо.



Session #2 дахь сургалт маань 2023-11-04нд " Information, Data, and Content" сэдвийн хүрээнд явагдаж Wikipedia боловсролын төслөөс танилцуулга хичээл болон "Fake News" - хуурамч мэдээг хэрхэн яаж таних талаар орж, манай Empowering Girls in Tech дадлагажигч хөтөлбөрийн дадлагажигч залуус Г. Ганболор, Б. Тунгалагтуул нар Цахим орчин дахь сэтгэлзүй болон аюулгүй байдал сэдвээр олон нийтэд мэдлэг хуваалцах сургалтаа орлоо.


“Creation, Innovation, and Research” сэдвийн хүрээнд Дижитал график сургалтыг мэргэжлийн график дизайнар Чинтүшиг орж график дизайн, зураг засварлах, бүтээлч дижитал илэрхийлэлд шаардлагатай ур чадварыг заасан юм.



Join FB GROUP:

Жич: Энэхүү сургалт маань YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй бөгөөд дор хаяж 5 удаагийн сургалтад хамрагдаж, Фэйсбүүк груп-д нэгдэж, холбогдох даалгавруудыг амжилттай гүйцэтгэж идэвхитэй оролцсон хүмүүсд СЕРТИФИКАТ гардуулах боломжтой.
📍Хаана: American Corner
⏰Хэзээ: 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16:00-18:00
💁Хэн оролцох вэ? : YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй
Good Luck @everyone 🙂
Ирэх Бямба гарагийн цуврал хичээлээр уулзацгаая.
