Digital Literacy Workshop Session 4: Teaching, Learning and Self-Development - Дижитал бичиг үсэг, ур чадварын талаарх 4 дэх цуврал сургалт орлоо

Digital Literacy Workshop Session 4: Teaching, Learning and Self-Development - Дижитал бичиг үсэг, ур чадварын талаарх 4 дэх цуврал сургалт орлоо Digital Literacy Workshop Session 4 - нь Заах, суралца…

Digital Literacy Workshop Session 4 - нь Заах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх cэдвээр орсон бөгөөд энэ удаагийн сургалт, воркшопыг:

  • АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд : Chris, Pader, Sarah нар,
  • "Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигч : Шинэчимэг, Биндэрьяа, Баярцэцэг нар,
  • ЭСЯ-наас TechGirls хөтөлбөрийн тухай танилцуулгыг хөтөлбөрийн 2023 оны оролцогчид болох Дарина, Хишигбуян, Мөнх-Ану нар хийж эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах хөтөлбөрийн талаар болон өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
  • Төгсгөлд нь оролцогчдын дундаас сурсан зүйлсээ Kahoot тоглоомын аргаар бататгасан үр дүнтэй сургалт, арга хэмжээ боллоо.

Digital Literacy Workshop Session 4: Teaching, Learning and Self-Development - Дижитал бичиг үсэг, ур чадварын талаарх чиглүүлэг хичээлд:

ЭСЯ-наас TechGirls хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга - Энэхүү зуны солилцооны хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой. Одоо энэхүү хөтөлбөрт өргөдөл, хүсэлт хүлээж авж байна: Using the official website: techgirlsglobal.org

"Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигч : Шинэчимэг, Биндэрьяа, Баярцэцэг нар:

Digital Literacy Workshop Session 4 - нь Заах, суралцах, өөрийгөө хөгжүүлэх cэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцсан болон идэвхитэй оролцсон та бүхэндээ баярлалаа.

Жич: Энэхүү сургалт маань YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй бөгөөд дор хаяж 5 удаагийн сургалтад хамрагдаж, Фэйсбүүк груп-д нэгдэж, холбогдох даалгавруудыг амжилттай гүйцэтгэж идэвхитэй оролцсон хүмүүсд СЕРТИФИКАТ гардуулах боломжтой.

📍Хаана: American Corner
⏰Хэзээ: 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16:00-18:00
💁Хэн оролцох вэ? : YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй

Good Luck @everyone 🙂

Ирэх Бямба гарагийн цуврал хичээлээр уулзацгаая.