Session #5 Technical Proficiency
Session #6 Communication, Collaboration, and Participation

YOUTHinc болон American Corner, Ulaanbaatar хамтран “DIGITAL LITERACY” 8 цуврал сургалт, воркшопыг 2023-10-21 ээс эхэлж 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16 цагаас орж байгаа билээ.
Энэхүү цуврал сургалтыг АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, тэр дундаа чиглүүлэгч багш Christopher Wisda болон ”Empowering Girls in Tech” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах YOUTHinc-н 6 дахь Интерншип хөтөлбөрийн дадлагажигч нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Session #5 дахь сургалт маань 2023-11-25нд " Technical Proficiency" сэдвийн хүрээнд явагдаж АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтан чиглүүлэгч багш Christopher Wisda - Digital Files таних талаар орж, манай Empowering Girls in Tech дадлагажигч хөтөлбөрийн дадлагажигч Д.Бямбадолгор маань Код бичих талаар олон нийтэд мэдлэг хуваалцах сургалтаа орлоо.




Session #6 дахь сургалт маань 2023-12-02нд " Communication, Collaboration, and Participation" сэдвийн хүрээнд явагдаж АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Alex Erdman орж, зочин илтгэгчээр бид Жавхлан зөвлөхийгөө урьж харилцаа холбооны талаарх арвин туршлагаас нь суралцсан бөгөөд манай Empowering Girls in Tech дадлагажигч хөтөлбөрийн дадлагажигч залуус Ц.Сарангэрэл, Н.Анужин нар Digital Etiquette сэдвээр олон нийтэд мэдлэг хуваалцах сургалтаа орлоо.





Digital Literacy Workshop Session 5,6 - cэдвүүдээр мэдлэг, туршлагаа хуваалцсан болон идэвхитэй оролцсон та бүхэндээ баярлалаа.
Жич: Энэхүү сургалт маань YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй бөгөөд дор хаяж 5 удаагийн сургалтад хамрагдаж, Фэйсбүүк груп-д нэгдэж, холбогдох даалгавруудыг амжилттай гүйцэтгэж идэвхитэй оролцсон хүмүүсд СЕРТИФИКАТ гардуулах боломжтой.
📍Хаана: American Corner
⏰Хэзээ: 2023-12-16-ныг дуустал Бямба гараг бүр 16:00-18:00
💁Хэн оролцох вэ? : YOUTHinc-ын гишүүд болон сонирхож буй хүн бүрт нээлттэй
