“Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөл 10-р сарын 3,4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хөтөлбөрт YOUTHinc буюу Монголын Залуу мэргэжилтэний нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Ч.Балжинням, гишүүн 2024 оны хөтөлбөрийн гишүүн Б.Азжаргал миний бие бусад гишүүн болох Э.Эмүжин, Э.Золбоот нарын хамт амжилттай оролцлоо.
Цахим шилжилт ба хиймэл оюун ухаан
Цахим шилжилт (digital transformation) нь байгууллага, компани, эсвэл улс орны үйл ажиллагаанд технологийн шинэчлэлийг ашиглан үр дүнтэй өөрчлөлт хийх үйл явц юм. Энэ нь зөвхөн технологийг нэвтрүүлэхэд биш, мөн байгууллагын соёл, удирдлагын арга барил, бүтээмжид гүнзгий өөрчлөлт хийхэд чиглэгдсэн байдаг.
Цахим хуваагдал (digital divide) нь мэдээллийн технологи, интернетэд суурилсан дижитали хандалт, ашиглах чадварын зөрүүг илэрхийлдэг ойлголт юм. Тодруулбал, Цахим ур чадвар, интернет холболт, интернетэд холбогдсон төхөөрөмжүүд хүрэлцээтэй болон эдгээрх байхгүй, ашиглаж чадахгүй байгаа хүмүүсийн хоорондын ялгааг ойлгож болно.
Хүснэгт: Промпт гэж юу вэ? | Үр дүнтэй промпт бичих // Хиймэл оюун ухаан, ялангуяа текст боловсруулахад ашигладаг загваруудын хувьд промпт гэдэг нь тухайн загварт өгөх асуулт эсвэл зааварчилгааг хэлдэг. Энэ нь загварын гаргах хариулт эсвэл үүсгэх контентын чанар, хэв маягийг тодорхойлдог. | Тодорхой, ойлгомжтой байх. Жишээлбэл, “Монголын түүхийн гол үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар жагсаана уу” гэх мэт ямар үйл явдал, хэзээ болсон, гол үйл явдал зэрэг.
Жич: AI, CHATGPT, GEMINI AI гэх мэт.
Энэ 2 өдрийн сургалтаар цахим ур чадварыг эзэмших болон цахим ур чадварт суурилсан ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон энэхүү чиглэлээр ИНБ-уудыг чиглүүлэх маш өр өгөөжтэй сургалт болж өнгөрсөн юм.
