
Юуны өмнө энэ хөтөлбөрийг зохион байгуулсан Балжаа эгчдээ гүнээ талархал илэрхийлье. Мөн co-ordinatorууд бид нарт уриалагхан хандаж өдийг хүртэл тусалж дэмжиж, асуултанд сэтгэлээсээ сахиулахаас гадна бид нарт цагаа зарцуулж байсанд маш их баярлалаа. Та нар мундаг байсан шүү.
- Анх яагад Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн бэ?
Өөрийгөө олж таньж мэдэхийг их хүссэн бөгөөд хамт олон дунд орж өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн зүйлийг сурч мэдэж авах хүсэл эрмэлзэлтэйгээр энэ хөтөлбөрт бүртгүүлсэн. Тэр ур чадваруу гэж юу юм? Юунд чухам хэрэгтэй юм? Төсөл бичнэ? Төсөл гэж юу вэ? Энэ яах зорилготой юм бол? гэсэн асуулттай орж ирсэн. - Энэ хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
Одоохондоо бол яг тийм ийм өөрчлөлт гарсан гэж хэлэлэхэд чадахгүй байна. Учир нь жижиг өөрчлөлтүүд мэдэгддэггүй хэдий ч сүүлд нь маш сайн үр дүнгээ өгсөн байдаг. Гэхдээ яг бодит үр дүнг яг ажил дээр гарсаны дараа л ялгааг нь мэдрэх байхдаа. - Хөтлбөрийн дараа Төсөл/хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглх вэ? Та ямар алхам хийх вэ?
Хөтөлбөрийн дараа төсөл бичих туршлагаа яг төсөл бичих үедээ л ашиглана даа. Харин хөтөлбөрийн туршлагаа хэрэгтэй үеүүддээ сурч мэдсэн, хэрэгтэй зүйлээ хэзээ хэрэгтэй гэж үзнэ тэр үедээ (ажилд орсны, магистраар суралцахгдаа) ашиглана. Би өдөр болгон нэгэн жигдээр тогтмол, аажим аажимаар алхаж урагшилах болно. - Та хөтөлбөрөө төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Бид яаж туслаж чадах вэ?
Хүн болгонд өөрийн гэсэн замтай учираас ихэнх нь өөрсдийнхөө явж байгаа замаараа үргэжлүүлээд явах байх өөр нэгэн нь өөр замаар явна. Би энэ хөтөлбөрөө төгсөөд Солонгос улсын их дээд сургуульд магистрын зэргээр суралцах хүсэл зорилготой байгаа болхоор өдөр болгон солонгос хэл болон англи хэлээ маш их хичээж сурч байгаа. Гэхдээ та нартай хамт ахин хамтрахыг хүсэж байна. Миний бодлоор та нарт туслах зүйл миний хувьд байхгүй ээ. Одоо бүх зүйл бид нараас л шалтгаална. Та нар бид нарт маш их хэрэгтэй зүйлүүдийг зааж сургасан тул энэ хөтөлбөрт сурсан зүйлээ амьдрал дээр уран ухаанаа ашиглан яаж, хэрхэн ашиглах вэ гэдэг л үлдлээ. Бид нарын зам нэг л өдөр нийлнэ. Тийм болохоор та бүхэнтэйгээ илүү сайжирсанийхаа дараа уулзах байхаа. Та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье. - Та 5 сэдвийн хүрээн дэх Ур чадвар хөгжүүлэх сургалтуудаас аль Track Skill Training сугалтын талаар илүү их мэдэхийг хүсч байна вэ? Алинд нь илүү төвлөрөх вэ?
Ер нь бүх ур чадвар хүнд байх ёстой гэж би хувьдаа үздэг. Хүн бүх ур чадварыг төгс эзэмшигүй ч ядаж бүгдэнгээс нь бага саг чаддаг бол энэ бол амжилт юм. Зарим хүмүүс зөвхөн нэг юм уу хоёр ур чадвар маш сайн эзэмшдэг ч бусадыг нь мэддэггүй энэ нь ирээдүйд асуудал учируулахад маш том түлхэц үзүүлнэ. Тиймээс аль нэг нь илүү байж байснаас бүх чадварууд байсан нь дээр. - Хэрэв та төслийг удирдаж байсан бол Залуудын хөгжлийн төсөлд ямар нэн сургалтын хэрглэгдэхүүн, өнгө аяс нэмэх үү? Хэрэв тийм бол юу байх вэ?
Удирдаж байгаагүй. Анх удаа төсөл хийж үзлээ. - Та Залуучуудын хөгжлийн төсөл, хөтөлбөрийг гэр бүл эсвэл найз нөхөддөө хэрхэн тайлбарлах вэ?
Гэр бүл эсвэл найз нөхөддөө тайлбарлахдаа “Өөрийгөө хөгжүүлэх юманд явж байгаа” гэдэг тэгэхээр тэнд юу зааж байна? Ямаршуу вэ? гэж манай найзуудаас их асуудаг. Тэгээд хариулахаар аан сонирхолтой юм аа гээд өнгөрдөг. - Бид ирэх хавар энэ төслийг өргөтгөхөөр төлөвлөж байна. Энэ төслийн өргөтгөсөн хувилбар хэнд зориулагдах, хэн хамрагдах эсвэл ямар байгууллага санхүүжүүлэх боломжтой вэ?
Ёстой хэлж мэдэхгүй байна өө. Ер нь орчин үеийн залуучуудад зориулагдсан, бүх залуучууд хамрагдах болмжтой, төсөл таалагдах юм бол ямар ч байгууллага байсан хамгийн гол нь санхүүжүүлэлт авч чадвал.
Сүүлд нь өөдийг хүртэл оролцсон оролцогчнортоо томоос том алга ташмаар байна. Та нар нэг том зүйлийн ард гарлаа. 9 сарын 21-с 11 сарын 30-г хүртэл тууштай оролцож энэ хөтөлбөрийг дуусгаж чадсандаа өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. Энэ хүртэл хамт басан бүх хүмүүстэй баярласан талархсанаа илэрхийлээд зогсохгүй энэхүү хөтөлбөр бид нараар эхэлж байгаа хэрэг.
