Дотоод орчны бохирдол бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Дотоод орчны бохирдол бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ? Бидний хамгийн их айдаг, хамгийн их сэрэмжилдэг зүйл бол агаарын бохирдол. Гэхдээ зөвхөн "гадаад" хэлбэрийг л бид ихэнхдээ мэддэг. Гэ…

Бидний хамгийн их айдаг, хамгийн их сэрэмжилдэг зүйл бол агаарын бохирдол. Гэхдээ зөвхөн "гадаад" хэлбэрийг л бид ихэнхдээ мэддэг. Гэтэл илүү их хор хөнөөлтэй нь "Дотоод орчны бохирдол" байдгийг та мэдэх үү?

Бид амьдралынхаа 70-80%-ыг гадаад орчинд өнгөрөөдөг бөгөөд дотоод орчны бохирдол хүрээлэн буй орчны бохирдлын эхний бүр 5-д багтдаг байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүй мэдэхээс өмнө “Агаарын бохирдол” гэж яг юу болохыг дахин нэг санацгаая.

Энгийнээр агаарын бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэдэг бөгөөд энэ хүний эрүүл мэнд, экосистемд /байгаль,хүн хооронд/ таагүй нөлөө үзүүлдэг

Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон. Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна.

Агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсвэл мэс ажилбар хийлгэж авхуулахад хүрч байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн байна. (https://www.unicef.org/mongolia/mn/environment-air-pollution )

Гэтэл хүн бүр агаарын бохирдлын талаар ярьдаг хэдий ч амьдралынхаа 80-90 %-ийг өнгөрүүлдэг дотоод агаарын чанарын талаарх ойлголт муутай байдаг. Олон улсад дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-т багтаж байна. ДЭМБ-ээс дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсэхэд нөлөөлдөг томоохон эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд үүний 91% нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны хүн амын дунд, түүнээс 80% нь Азийн бүс нутгийн хүн амд хамааралтай гэж үздэг.

Эдгээр нь бидний өдөр тутамдаа мэдэрдэг, мэддэг бохирдлууд ч гэсэн тэр тутам их хэмжээгээр бохирдож байгааг анзаардаггүй. Тэгвэл дотоод орчны бохирдолд хэн илүү өртдөг вэ?

  • 65-аас дээш насны хүмүүс
  • Гадаа ажил эрхэлдэг хүмүүс
  • Архаг өвчтэй хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • 0-5 насны хүүхдүүд (Учир нь тоос, тоосонцор, хүнд металууд 1.5-ээс доош түвшинд оршдог)
Иймд дотоод орчны бохирдлыг хэрхэн бууруулах вэ?" Хоол хийх явцад хиншүү сорогч ажиллуулж хэвших, ингэснээр химийн бодис, чийг гэрт нэвчихээс сэргийлнэ.Гаднаас орж ирж буй агаарын бохирдлыг цэвэршүүлэх агаар цэвэршүүлэгч ажиллуулах, дотоод орчны бохирдлын хэмжээг хянах.Гэрээ ухаалгаар агааржуулах: Агаарын чанарын индекс 258-960[A4] хооронд хэлбэлздэг манайх шиг хүнд нөхцөлд цонхоо онгойлж агаарын солилцоо хийх, гэр, оффисынхоо агаарыг сэлгэн, эрүүл цэвэр агаараар амьсгалах нь хүндрэлтэй. Хэдий тийм ч цонхондоо агаар шүүгч суулгах, гадаад орчны агаарын бохирдол багатай үеэр өрөөнийхөө агаарыг сэлгэх, агаар сэлгэлт хийж байгаа үед гаднаас орж ирж буй агаарыг бохирдлыг бүрэн шүүж чадах агаар цэвэршүүлэгч ажилуулах нь одоогоор хамгийн ухаалаг шийдэл юм.Өндөр үзүүлэлт бүхий агаар цэвэршүүлэгч ашиглах: Бид гадаад орчны агаарын бохирдлыг хянаж, цэвэршүүлж чадахгүй ч дотоод орчны агаарын чанарыг хянаж бүрэн сайжруулах боломжтой. Уг боломжийг агаар цэвэршүүлэгч олгодог бөгөөд HyperHEPA шүүлтүүр бүхий IQAir агаар цэвэршүүлэгч хамгийн нарийн ширхэгт тоосонцор болох РМ 0,003 –ыг 99,5% хүртэл шүүж гаднаас орж ирж буй агаарыг бүрэн цэвэршүүлэн дотоод орчинг хамгийн сайн агаараар хангадаг билээ.

Хамгийн сонирхолтой нь бид энэ үнэтэй цэвэршүүлэгч нарыг гэртээ хямд төсөр аргаар хийж болно гэдгийг мэдэх үү?

Харж байна уу? Эхнээсээ 2 дахь арга нь ойролцоогоор 100'000-аар хийх боломжтой бөгөөд бусад цэвэршүүлэгч нар 1'300'000-3'600'000 хүртэл маш өндөр үнэтэй байгааг та бүхэн харж болно. Тэгвэл хэрхэн гар доорх материалаар үүнийг хийх вэ?

Гэрт байгаа сэнсэн дээрээ нэмэх нь HEPA шүүлтүүрийг сайтар бэхлэх. Ердөө л энэ.

Иймд хайртай хүмүүсээ хамгаалахын тулд дотоод орчны бохирдлыг чухалд авж үзэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлж чаддаг байя.