Электрон тамхи хортой юу?
Шинээр гарч ирж буй электрон тамхи (E-Cig) эсвэл электрон никотин дамжуулах систем (ENDS) нь залуу хүн амын дунд маш их алдартай болсон. Нотолгоонд суурилсан эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хангалттай судалгаа байхгүй байгаа нь E-Cig эсвэл ENDS хэрэглэх нь ердийн тамхинаас илүү аюулгүй, хор багатай гэсэн таамаглалаар өргөн хэрэглээ үүсгэх урвуулан ашиглахад түлхэц болсон. Гэсэн хэдий ч сүүлийн үед ENDS буюу вапингийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд уушгины цочмог гэмтэл болон түүнтэй холбоотой нас баралт нэмэгдэж байгаа нь ENDS/вапингийн бүтээгдэхүүний найрлагад орох бодисууд болон уушгинд үзүүлэх хорт нөлөөг судлах замаар энэхүү чимээгүй тахал өвчинд анхаарал хандуулах шалтгаан болсон. Иймээс CDC(Centers for Disease Control and Prevention)-гээс электрон тамхи эсвэл випингийн хэрэглээтэй холбоотой уушигны гэмтэл (EVALI) хэмээх өвчиний "дэгдэлт"-ийг зарлав. EVALI (E-cigarette, or Vaping Product, Use Associated Lung Injury) нь төрөлхийн дархлааны механизмын оролцоотойгоор гадаад шалтгаант уушгины үрэвслийн хэлбэрээр явагддаг эмгэг юм. Витамин-Е ацетат (VEA) нь EVALI-тай өвчтөнүүдийн гуурсан хоолойн угаадасын шингэнээс олддог. Мөн дунд гинжин хэлхээний триглицерид (MCT тос) -аас бүрдэх үнэрт дэгдэмхий нүүрсустөрөгчид болон тос, түүний дотор терпен болон хуурамч тамхины бүтээгдэхүүн агуулсан тетрагидроканнабинол (THC)-д эрдэс тос агуулагдаж байна. Эдгээр нэгдлүүд нь уушгины исэлдэлтийн стресс, үрэвслийн хариу урвалд оролцдог. Энэ өвчний үед ханиалгах, амьсгаадах/амьсгал давчдах, цээжээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих/гүйлгэх, ядрах, халуурах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Иймд электрон тамхи нь бие даасан уушгины үрэвсэлт өвчин үүсгэдэг болох нь батлагдсан тул та бүхэнд электрон тамхины хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.
