Empowering girl in tech internship vlog

Empowering girl in tech internship vlog Бүгдэнд нь мэнд хүргэе. Анхны влог Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе.Монгол Улсын Их Сургуулийн Програм хангамжийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Хүрэлсүх…

Бүгдэнд нь мэнд хүргэе. Анхны влог

Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе.Монгол Улсын Их Сургуулийн Програм хангамжийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Хүрэлсүх овогтой Энх-Оюун байна. Бага байхдаа комьпютер их тоголдог хүүхэд тэгээд л хүмүүс эмэгтэй хүүхэд байж гээд л тэгээд сонирхол маань нилээн буураад арван жилээ төгсөхдөө яг аль замаар явах вэ гэдгээ дахин тунгаан бодсон үнэхээр би яг юу хүсэж байгаа вэ гэдгээ дахиад бодоод үзэхэд гэнэт л би программист болноо гээд шийдчихсэн тоглодог байсан шигээ тоглоомуудыг хийнэ чадна гээд л даан ч үнэхээр мэдлэг маань муу байсан.Бүхнийг эхнээс нь эхлээд бага багаар сурсаар л явж байгаа.Сурах тусам өмнө нь анзаардаггүй юмнуудаа илүү их анзаардаг болоод гэр лүүгээ орох болгонд 2 цахилгаан шатын аль ойрхон байгаа нь түрүүлж ирдэг дээ яг тэрний алгоритмийг дэлгүүрээс онлайн захиалга хийхдээ яаж цаад өгөгдөлдөө хандаж хэн энэ мэдээллийг хүлээн авдаг юм бол.Шинээр гарсан тоглоом,үргэлж ордог вэбсайтуудаа хүртэл яаж хийдэг талаар бодож эхэлсэн.Тэгээд л back-end болохоор шийдсэн гэхдээ шууд л back-end болох хэцүү байна шүү дээ тиймээс эхнээс нь эхлээд front-end, database, ux design гээд л бүгдийн сураад чаддаг болмоор санагдсан. Мэдэхгүйгээсээ ичихгүй байж сурсан анх би л чадахгүй байгаадаа гээд асуудаггүй байснаа асуух л юм бол сурна гэдгээ сайн ойлгоод тэгээд л мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсож үзээд яг талбар дээр гарах үедээ илүү ихийг хийж сурнаа гэдгийн ойлгосон.Амархан эсвэл дардан зам байхгүй гэдгийг мэдсэн ч чаднаа гэсэн итгэл маань байдагт зөндөө баярладаг.Тэгээд л дадлага хийнэ гэж шийдээд хайж эхлээд энэ хөтөлбөрийг олоод Erxes ийн талаар судалж эхлээд хамт олны болон өмнө жилийн хөтөлбөрт тэнцсэн хүүхдийн влогийг уншаад аан энэ газар юм байна даа гэж бодож эхэлсэн.Хамгийн том хүлээлт маань олон зүйлийг сурч мэдээд одоо байгаа чадваруудаа илүү ихээр сайжруулахыг хүсэж байгаа. Үнэхээр найрсаг тав тухтай хамт олон хүлээж авах юм шиг санагдаж байгаа шүү.