Хөтөлбөрийн даалгавар 2:
Empowering girls in Tech” хөтөлбөр нь өрөөсгөл олон үзэл бодлуудыг үгүйсгэх байх гэдэгт итгэлтэй байна. “Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү ажил хийж чадахгүй, It engineer мэргэжил эмэгтэй хүнд тохирохгүй”. “Computer science- аар сурах, IT engineer хүмүүс чинь уйтгартай шдээ, чимээгүй дуугүй хүмүүс л байдаг” гэх мэт маш олон үзэл бодлууд байдаг.
-Яагаад эмэгтэй хүн хөгжиж болохгүй гэж ?
Яагаад код бичих уйтгартай гэж ?
Эмэгтэй хүн сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг ч хөтөлбөр, сургууль нь хүйсийн ялгаварлан гадуурхалт гаргах нь олон. Энэ хөтөлбөр нь охидыг технологийн салбарт хөгжих, сурах, дадлага хийх боломжийг өгч байгаа нь үнэхээр сонирхолтой санагдаж байна. Youtube- ээс бичлэг үзээд сурахаас илүүтэй, орчинд нь сурч, дадлага хийж үзэх нь ирээдүйд их сургууль, ажлын байранд ороход туршлагатай, мэдлэгтэй болоод очих нөхцөлийг бүрдүүлнэ.
Код бичих яагаад уйтгартай, чимээгүй хүмүүсийн хийдэг ажил гэж боддог юм бол ? Магадгүй хүмүүстэй харьцаад байдаггүй мэргэжил болохоор …
Program language гэх зүйлийг сураад, хамт ажиллаж буй өөр мэргэжилтэй хүмүүсд юу хийж байгаагаа ойлгуулж чаддаггүй гэдэг. Гэхдээ it engineer-үүд нь үргэлж шинийг санаачилж, хийж буй зүйлээ дахин дахин шинэчилж байдаг нь хичээнгүй хөдөлмөр юм шиг санагддаг. Иймд би энэ олон асуултын хариултыг энэ хөтөлбөрөөс олж авна гэдэгт итгэлтэй байна.
