Миний эрхэм зорилго болон хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан.
Миний бие шинжлэх ухаан, технологи болон инженерийн салбарт маш их дуртай ба ирээдүйд уг чиглэлээр мэргэжил эзэмших зорилготой байгаа. Гэвч хүрээлэл дунд тухайн салбараар явж буй эмэгтэй хүн тун цөөхөн ба ойр дотны хүмүүсийн дийлэнх хувь нь STEM салбар нь эмэгтэй хүнд маш хэцүү, эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаварал маш их болхоор нийгэмийн салбар илүү амар болон ашигтай гэж хэлцгээдэг . Үүний улмаас зарим тохиолдолд мэргэжилдээ эргэлзэх үе гарж байсан. Хэдий гадаадын нэр хүндтэй хүмүүсийн зөвөлгөөг авдаг ч биечлэн зөвлөөд өгөх ментор байдаггүй учираас өөрийгөө ямар түвшинтэй байгаа болон аль чадвараа илүү түлхүү хөгжүүлэх эсэхийг сайн мэддэггүй.
Meta Platforms ийн СОО Sheryl Sandberg хэлснээр “The more women help one another, the more we help ourselves, acting like a coalition truly does produce results” буюу эмэгтэйчүүд нэг нэгэндээ тусалвал хамтын хүчээр хүйсийн эрх тэгш байдлыг багасгана гэж тусгасан байдаг. Үүнтэй адил энэ хөтөлбөр нь Women in Tech байгууллагатай хамтран эмэгтэйчүүд нэг нэгнийгээ дэмжих, тухайн салбарт тэргүүлж буй эмэгтэйчүүдээс мэнторшип авах бололцоог бий болгож байгаа нь надад онцлогтой санагдсан. Мөн би уг хөтөлбөрөөс YOUTHinc ийн олгож буй сургалтаар дамжуулан ажилын байранд шаардалгатай ур чадварууд болох Hard болон Soft скиллүүдиг эзэмших хүсэлтэй байгаа.
Түүнчлэн, би ERXES XOS платформ дээр ажиллан нэмэлт шийдлүүдийг олгож хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд ирээдүйн мэргэжилийнхээ бодит амьдралын туршлагыг хуримтлуулах зорилготой байгаа. Мөн бусадтай багаар ажиллаж өөрийгөө дүгнэн ямар ур чадвар дээрээ илүү анхаарах шаардлагатайг мэдхээс гадна бусаддаа туслан цугтаа хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаа.
