"Empowering Girls in Tech" хөтөлбөрт дадлагажигчаар оролцох нь

"Empowering Girls in Tech" хөтөлбөрт дадлагажигчаар оролцох нь Энэхүү блог нь 2023 оны охидын дадлагын хөтөлбөрт бүртгүүлж, ажил мэргэжлийн туршлага олж авах зорилготой болно. Залуу мэргэжилтнүүдийн н…

Энэхүү блог нь 2023 оны охидын дадлагын хөтөлбөрт бүртгүүлж, ажил мэргэжлийн туршлага олж авах зорилготой болно. Залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэгт бичиж буй анхны блог тул шүүмжийг харамгүй хүлээн авах болно оо. ^_^

Миний бие одоогоор СЭЗИС-д Мэдээллийн систем мэргэжлээр суралцдаг бөгөөд цаашдаа программ хангамжийн салбараар гүнзгийрэх хүсэлтэй байгаа билээ. Тийм учраас урт хугацааны дадлагын хөтөлбөр, ялангуяа миний сонирхож буй салбарын чиглэлээр зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөрийн зохион байгуулагчид болон координаторуудад юуны өмнө талархлаа илэрхийлье.

Их сургуулийн оюутнуудын хувьд ирээдүйн ажил мэргэжлийн талаар чиг баримжаа авах, цаашид энэ салбарт ямар зөөлөн болоод хатуу ур чадваруудыг эзэмшсэн байх мэдлэгийг хичээлийн ширээнээс бус өөрийн туршлагын дагуу олж авах нь зүйтэй гэж боддог. Мөн нийгэмд эзлэх байр суурь, карьерийн эхлэлийг дадлагат гарж, мэргэжилтэн, сениоруудаас суралцах нь мэдээж маш олон давуу талыг олгоно.

Миний хувьд энэ жил Efficient Way компанийн meTime төсөл дээр хариуцагч Ууганбаярын удирдлага дор 21 хоногийн турш гар утасны аппликейшн хөгжүүлэлт болон UX дизайнерын ажлын тодорхойлолтын дагуу ажиллахад тун бага хугацаанд маш их зүйл сурч авсан учраас дадлагын хөтөлбөрөө үргэлжлүүлж, энэ салбарын өөр чиглэлүүд рүү хөрвөсөн дадлагын эрэл хайгуулд гарахад цаашдын зорилготой минь энэхүү дадлагын хөтөлбөр нь нийцэж байсан тул бүртгүүлээд үзье хэмээн зориглосон билээ. Цаашид YouthInc, Erxes XOS байгууллагуудаас хувь хүний болон мэргэжлийн ур чадваруудыг сурахын зэрэгцээ аль аль талдаа үр ашигтай хугацааг өнгөрөөх хүсэлтэй байна. Технологийн хувьд эрк-сис платформын ашигладаг орчин үеийн шинэ фрэймворкууд, дата бэйсүүд зэргийг системтэйгээр сурч, практикт бодит төсөл болгон хэрэгжүүлэх нь одоогоор миний хувьд энэ хөтөлбөрөөс хүлээж буй хамгийн гол хүлээлт билээ.