"Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө цацрааж байдаг -Харүки Мүраками"
"Өөрийгөө үнэд хүргэ" гэсэн гарчгийг би анх хараад ямар утга санааг агуулж байгааг гайхсанаа удалгүй санал нийлж билээ. Нас чацуу адил сэтгэхүйтэй олон залуус мөр зэрэгцэн алхаж байхад нас чацуу атлаа хэд дахин илүү сэтгэж чаддаг, илүү дасан зохицож чаддаг хүмүүс илүү олон байсанд энэ нийгмийн хаа нэгтээ сэтгэл амар байж чадах буланд ирээдүйд багтаж чадах эсэхдээ ихэд санаа зовсон. Гэсэн ч би олон зүйл туршмаар , олон хүмүүстэй уулзмаар бас илүү ихийг сурахыг хүсэж байна.
Хариуцлагатай,чадвартай,ачаалал даах сэтгэхүйтэй,бусдыг сонсдогүнэ цэнтэй хүн болж өөрийгөө өндөр үнэд хүргэхийг зорих болсон. Энэхүү интерншип хөтөлбөрт хамрагдсанаар би илүү өөрийгөө илэрхийлж чаддаг, хамтарч ажиллах чадвартай,англи хэлтэй, судлаач, зоригтой нэгэн болохыг хүсэж байна.Эмэгтэй хүн гээд эрэгтэй хүнээс дутуу гэсэн бодлыг үгүй хиймээр мөн бодит байдал дээр практик туршлага олж авах нь миний гол зорилго. Мөн би өөрийгөө улаан уу эсвэл цэнхэр үү магадгүй дунд нь орших ногоон өнгө үү аль нь эсэхийг ялгаж чаддаггүй болохоор энэ хөтөлбөр надад аль нь болохыг харуулж тус болох болов уу гэж итгэж байгаа. Магадгүй би Тазаки Цүкүрү шиг өнгөгүй нэгэн ч байж болно. Гэсэн ч тэр өнгөгүй байдлыг маань утга учиртай байлгаж энэ хөтөлбөрт өнгөрөөх цаг урсгалыг минь үнэтэй байлгаасай гэж хүснэ.Би ч хичээх учир. Мөн энэхүү шинэ эхлэл маань дараа дараагийн олон боломжийн минь үүд хаалга байгаасай гэж би хичээнгүйлэн хүсэж байна.
