“Empowering Girls in Tech” - оролцох нь

“Empowering Girls in Tech” - оролцох нь “Empowering Girls in Tech” хөтөлбөр надад яаж туслаж чадах вэ? 2 жилийн өмнө би технологийн ертөнцөд хөл тавьсан. Эхний жилдээ суурь мэдлэгүүдээ үзсээр, дарааги…

“Empowering Girls in Tech” хөтөлбөр надад яаж туслаж чадах вэ?

2 жилийн өмнө би технологийн ертөнцөд хөл тавьсан. Эхний жилдээ суурь мэдлэгүүдээ үзсээр, дараагийн жилээс тэмцээн уралдаанд орохоор шийдсэнээ тодхон санаж байна. Анхандаа бүх зүйл саад, тортог, алдаагүй графикаар харагдаж байлаа. Баянзүрх дүүргийн олимпиадаас хүрлээр гарч, хотдоо өрсөлдөхөөр болов. Өгөгдсөн бодлогуудаа ихэнхийг нь бодсон ч, туршлага, миний background-ыг харах хэсэг дээр бүдэрч, дундаж оноо маань доошилсон юм. Энэ нь миний доторх нэг зүйлийг хөдөлгөх шиг санагдсан.

Дутуугаа нөх гэдэг шиг өөрийгөө “засаж” байх зуур нүдэнд маань “Empowering Girls in Tech” хөтөлбөр өртсөн. Миний эрж буй мэдлэг, туршлага, харилцаа гэх бүх зүйлийг энэ програмаас авах боломжтой гэдгийг анзаарав. Олон өөр өнцгийн харцтай хүмүүстэй ярилцаж, өөрөө тэдний голд орж, тэд нарын давтагдашгүй түүх, хичээлүүдийг сонсож чихээ тайлах энэхүү боломжид ихэд баярласан. Цоорхой хэсгээ энд нөхөн, шинэ хүчээр дараа дараагийн олимпиаддаа оролцож улсын тавцанд гаран, цаашлаад карьерынхаа замаар үргэлжилж явах тэмүүлэлтэй байгаа.

Саяхан сошиал ертөнцөөр давамгайлж байсан нэгэн хэлц надад ихийг бодогдуулсан. Тэр нь "Амьдрал бол өөрийгөө олох биш харин Өөрийгөө бүтээх аялал юм." гэдэг үг байлаа. Танд энэ үгс юуг бодогдуулж байна вэ? Надад лав амьдралыг тэр чигт нь хэдхэн үгэнд буулгасан мэт л. Бидний шийдвэр, сонголтууд үүнд хөтөлдөг биз. Яг одоо би ч гэсэн өөрийнхөө замналыг зурж л явна. Миний бодлоор яг энэ цаг хугацаанд буюу өсвөр насан дээрээ хүүхдүүд олон юманд хүчээ сорьж өөрийгөө хөгжүүлж байх нь ирээдүйн өөрийн замыг бүтээхдээ хийх хамгийн том санхүүжилт гэж боддог. “Empowering Girls in Tech” хөтөлбөрт оролцох нь миний empowering, innovative, unique замын бүтээлийн тод хэсгийг илтгэж байгаа гэдэгт итгэлтэй байна. :P