Empowering Girls In Tech

Empowering Girls In Tech Хөтөлбөрт оролцож байгаа зорилгоо тодорхойлно бичлээ Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, сайхан наадсан уу Мөнххайрхан хэмээх цаст уулын хормойноос мэндчилж байна. Бусдын адил н…

Хөтөлбөрт оролцож байгаа зорилгоо тодорхойлно бичлээ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, сайхан наадсан уу

No photo description available.

Мөнххайрхан хэмээх цаст уулын хормойноос мэндчилж байна.

Бусдын адил наадмын амралтаар аялж зугаалж яваа нь энэ билээ. Юуны түрийнд өөрийгөө танилцуулсан нь дээр байх. Намайг Өлзий- Аривжих гэдэг Арвижих гэж дуудаарай, сэрэглэн зовоо, сониуч, жаахан эршүүд тийм охин байна. МУИС МКУТ Програм хангамжийн хөтөлбөрийн 3р түвшиний оюутан байна. Биллиард тоглох сонирхолтой тул хамт тоглохыг хүссэн хүн болгонд нээлттэй шүү.

Зорилгын тухайд гэвэл

  • Туршлага хуримтлуулах
  • Чадварлаг хамт олноос үнэтэй зөвлөгөө авах
  • Мэргэжилийн хүрээнд найз нөхөдтэй болох гэх зэрэг зорилгыг тавин хөтөлбөрт бүртгүүлээд байна.

Сургуулийн хүрээнд олж авсан онолын мэдлэгээ практикт ашиглан мэдлэг, дадлага болгож авж туршлага хуримтлуулах том зорилготой байнаа.

“Empowering Girls In Tech ” хөтөлбөрийн хүрээнд

  • Тухайн сонгосон чиглэлээр өөрийн хариуцан авсан зүйлсийг хийхэд чиглүүлгэ өгөх mentor,
  • Тухайн ажлын явцыг тодорхой хугацааны давтамжтайгаар шалгуулдаг байх зэргийг хүсэж байна.

Хөтөлбөрийн тухайд гэвэл Erxes/software company/ болон YOUTHinc /ТББ/ зарласан хөтөлбөрийг өөртэй боломж гэж харж бүртгүүлсэн байдаг. Оюутан бидний хувьд гэвэл 8 сарын 15наас 10 сарын 15 хүртэлх хугацаа нь ачаалал багатай үе байдаг тул энэ хугацаанд шүүсээ шавхуулахад бэлэн байна аа.