Empowering girls in tech

Empowering girls in tech Энэхүү хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа эсэх мөн өөрийн зорило Их сургуулиа төгсөх дөхөж оюутан байх хугацаа минь дуусахад илүү ойртоно. Тиймээс ч ажлын талбарт өөрийгөө бэл…

Энэхүү хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа эсэх мөн өөрийн зорило

Их сургуулиа төгсөх дөхөж оюутан байх хугацаа минь дуусахад илүү ойртоно.
Тиймээс ч ажлын талбарт өөрийгөө бэлдэж зуны хугацаанд технологийн компанид дадлагажих хөтөлбөрт хамрагдахийг хүссэн ижил зорилготой оюутануудаас суралцаж, мэдлэгээ хуваалцан шинэ туршлага хуримтлуулах боломж гэж бодсон. Яг энэ үед Facebook-c "Empowering girls in tech" intership хөтөлбөрийг хараад шууд л бүртгүүлсэн урт хугацаанд хийх дадлага учраас таалагдсан.

Миний хувьд холбооны сургуулийн сүлжээний технологийн ангийн оюутан.
Тийм ч учраас тус хөтөлбөр нь миний хувьд эрс өөр coding талдаа болон ажлын талбар дах чухал зүйл болох soft skill-ээ хөгжүүлэх, багаар ажиллах, бусадтай үзэл бодлоо хуваалцаж, бусдын бодлыг сонсох, бусдаас суралцах мөн би хувьдаа өөрийгөө илүү нээх боломж гэж харж байгаа. Дадлага хийн технологийн чиглэлийн хүрээлэлд орж хүмүүстэй танилцаж хүрээлэлээ тэлэх цаашдын ажлын байранд өөрийгөө хувь хүн талаасаа ч хөгжүүлэх боломж.

Мэдлэг,мэдээлэлийг ганцаараа олж авах боломжтой зүйл компьютер, интернет байхад онлайн курс, хичээл хэдэн зуугаараа байгаа харин практик болон зарим ур чадварыг нийгмийн хүрээлэлд орж, бусадтай харилцаж байж олж авна.

Төгсөөд Data Analyst чиглэлээр ажиллахаар зориж байгаа учраас давхар суралцах, судлах зүйл их хэдийгээр ижил технологийн салбарын мэргэжил хэдий ч чиглэл, салбар нь ялгаатай учир сурах зүйл их бий. Мэргэжилээ дээшлүүлж япон эсвэл европын оронд суралцана гэж зорьж байгаа эхлээд 2 жил ажиллаж дараа нь магистарт суралцдаг гэж сонсон.
Ирээдүйн кареэраа тийм ч сүртэй төсөөлдөггүй учраас төгсөөд зөвхөн тайван ажиллаж дэлхийгээр аялан remote (Data Analyst) ажиллахыг хүсдэг.

Уншсанд баярлалаа^^