Энэхүү блог нь миний дадлагын хөтөлбөрөөс юу хүлээж байгааг болон энэ нь миний хувийн болон мэргэжлийн зорилгод хэрхэн нийцэж байгааг дэлгэрэнгүй тайлбарлах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүлээлт:
1. Ур чадвар хөгжүүлэх: Би мэдээллийн технологийн янз бүрийн чиглэлээр практик болон техникийн ур чадвар эзэмшинэ гэж найдаж байгаа. Програмчлалын хэл, вэб хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал эсвэл өгөгдлийн аналитик аль нь ч бай би эдгээр чиглэлээр суралцаж, ур чадвараа дээшлүүлэхийг хүсч байна.
2. Ментор: Энэхүү хөтөлбөрийн амин чухал зүйл нь зөвлөгч. Туршлагатай мэргэжилтнүүд намайг хөтөлбөрийн туршид удирдан чиглүүлж, үнэ цэнэтэй ойлголт, бүтээлч санал хүсэлт, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх болно гэж би найдаж байгаа. Хүчтэй зөвлөгч нь миний алдаа дутагдлыг олж нээн илүү хурддтай өсөн дэвжихэд тусалж, тулгарч буй сорилтуудыг даван туулах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.
3. Салбарын чиг хандлагыг ойлгох: Мэдээллийн технологийн салбар нь динамик бөгөөд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү хөтөлбөр нь хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинээр гарч ирж буй технологи, шинэлэг шийдлүүдийг танилцуулна гэж бодож байна. Салбарын дэвшлийн талаар мэдээлэлтэй байх нь намайг салбартаа үр дүнтэйгээр суралцан хөгжиж хувь нэмэр оруулах боломжийг олгох болно.
4. Networking: Ижил зорилготой хувь хүмүүс болон мэргэжилтнүүдийг дэмжих networking нь үнэлж баршгүй чухал зүйл байдаг. Энэхүү хөтөлбөр нь дадлага хийх хугацаанаас гадна networking бий болгож өргөн боломжийг олгоно гэж би найдаж байна. Энэхүү networking нь ирээдүйд боломжит хамтын ажиллагаа, ажлын байрны үүд хаалгыг нээж чадна.
5. Хүртээмжтэй, дэмжлэг үзүүлэх орчин нөхцөл: Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт хөгжихийг эрмэлзэж буй охины хувьд олон талт байдлыг дэмжсэн, бидний өвөрмөц хэтийн төлөвийг харуулсан хүртээмжтэй, дэмжигч орчин бий болно гэж найдаж байна. Сурах, өсөх аюулгүй орон зай нь миний өөртөө итгэх итгэл, туршлагыг нэмэгдүүлэх болно.
Хөтөлбөртэй холбоотой миний зорилго:
1. Хүйсийн ялгааг арилгах: Энэхүү дадлагаар дамжуулан би мэдээллийн технологийн салбарын жендэрийн ялгааг арилгахад хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Би үлгэр дууриалал болж, туршлагаа хуваалцсанаар бусад охидыг технологийн чиглэлийн мэргэжлээр суралцах хүсэл төрүүлэн, тэдэнл саад болж буй бэрхшээлийг арилгахад түлхэц үзүүлнэ гэж найдаж байна.
2. Хүчирхэг чадвартан болох: Миний гол зорилго бол мэдээллийн технологийн салбарт чадварлаг мэргэжилтэн болгох олон талт, цогц ур чадвар эзэмших явдал юм. Би практик туршлага хуримтлуулж, сонирхсон тодорхой чиглэлээр мэргэшлээ хөгжүүлэх зорилготой байгааа.
3. Шинэлэг шийдлүүдийг бий болгох: Технологи нь амьдралыг өөрчлөх, бодит ертөнцийн асуудлыг шийдвэрлэх хүчтэй. Би мэдээллийн технологийн мэдлэгээ ашиглан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг шийдлүүдийг бий болгохыг хүсч байна.
4. Ажлын байр: Ажлын байр, хамт олон, ажиллах орчин, хамтын ажмллагаа зэрэг олон зүйлстэй танилцаж өргөн мэдлэгтэй болох.
Технологийн ажлын байран дахь олон талт байдал, оролцоог танин мэдэж идэвхтэйгээр суралцах.
5. Урт хугацааны карьерын өсөлт: Энэхүү дадлага нь миний мэдээллийн технологийн салбарт урт хугацааны карьерын өсөлтөд хүрэх нэгэн шат юм. Миний зорилго бол ур чадвараа хэрэгжүүлэх, авъяаслаг хүмүүстэй хамтран ажиллаж, суралцаж, хөгжихийн тулд өөрийгөө тасралтгүй сорьж чадах байр сууриа олж авах явдал юм.
Эцэст нь:
Технологийн төлөөх сэтгэл, хүсэл тэмүүллээрээ би хувийн болон мэргэжлийн өсөлтийн төлөөх хүсэл тэмүүллээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй мэдээллийн технологийн салбарт хувь нэмрээ оруулах болно.
