EQ боловсрол буюу Харилцааны ур чадварын боловсрол

EQ боловсрол буюу Харилцааны ур чадварын боловсрол Бид өдөр тутамд нийгмийн харилцаанд оролцон амьдарч буйгаас хойш өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвар нэн ч…

Бид өдөр тутамд нийгмийн харилцаанд оролцон амьдарч буйгаас хойш өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвар нэн чухал болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй эрэн зуунд амьдарч байна. IQ буюу оюун чадамжын үзүүлэлтийг бид бүгд сайн мэддэг. Гэхдээ сүүлийн үед EQ нь IQ-с илүү амжилтанд хүрч, сайхан амьдрахад тусалдаг гэж үзэх болсон бөгөөд IQ нь амжилтын ердөө 10%-ийг л шийддэг гэх хачирхалтай үр дүн бүхий судалгаанууд ч нилээдгүй гарсан байдаг. Мөн дундаж IQ- тэй хүн асар өндөр IQ-уутнуудаас 70% илүү амжилттай байгаа нь EQ гарч ирснээрээ илүү тодорхой болгож өгсөн юм.

Тэгвэл EQ гэж яг юуг илэрхийлсэн үзүүлэлт вэ?

Сэтгэл хөдлөлийн оюуны чадамжийг тоогоор илэрхийлэх, сэтгэл хөдлөлийн хувь хэмжээний үзүүлэлт, сэтгэл хөдлөлийн чадвар, бусадтай харилцах чадвар зэрэг олон янзаар тодорхойлсон байдаг ч хамгийн зохимжтой ойлголт нь Бусадтай харилцах харилцааны ур чадварын үзүүлэлт юм. Ёс зүй, үнэнч шудрага байдал, ур чадвар,хөдөлмөрч зан зэрэг нь тухайн хүний амжилтанд хүргэх гол хүчин зүйл болдог гэдэгт хэн хүний санал нийлэх бизээ. Гэтэл сүүлийн үеийн судлаачдын хийсэн олон судалгаагаар EQ өндөр байх нь амжилтанд хүрэхэд үндсэн үүрэгийг гүйцэтгэдэг болох нь илэрчээ. EQ нь хувийн амьдрал, ажил мэргэжил өөрийн байр сууриндаа сэтгэл хангалуун байхад хамгийн их нөлөө үзүүлдэг байна. EQ өндөртэй хүмүүс өөрийгөө, өрөөл бусдыг, нийгмийн байдлыг сайн танин мэдсэн байдаг тул бие хүн нь бусдыг удирдах чадвартайгаас гадна ажлын бүтээмж бусадтай харьцуулахад өндөр байдаг гэнэ. EQ- г харилцааны явцад сэтгэл хөдлөлөө удирдар чадвар гэж ойлгож ч болно. Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад ойлгуулах, мөн ярилцаж буй хүнээ ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг тул Энэ нь орчин үед томоохон ур чадвар хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Харилцааг зөв зохицуулбал түмэн цаг хэмнэнэ. Харин мунхаглан зохицуулбал түмэн цаг уяна