Эрүүл мэнд бол бид бүгд амьдралыхаа турш авч явах хамгийн том баялаг. Амьдралын сайн сайхан чанараас таашаал авч амжилттай байхын тулд бид эрүүл, хүчтэй байж ажил-амьдралын тэнцвэрээ бие бялдрын төдийгүй сэтгэцийн тэр ч байтугай сэтгэл хөдлөлийн хувьд олох ёстой.
ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ? “Миний Шинэ Хэвийн Байдал” цуврал пост №1

Эрүүл мэнд эрхэм баялаг гэдэг; тэгвэл бид мэдээлэл технологийн нээлттэй эрин үед амьдарч цаг үеэ дагаад компьютер, технологийн хэт их зөв, буруу хэрэглээ, хэт их хэрэгтэй, хэрэггүй мэдээ мэдээлэл өдөр дутамдаа авч, нэг л их “завгүй” хүн өөрөө ч мэдэлгүй амьдралын буруу хэв маягтай болж, өөртөө ч цаг гаргаж чадахгүй, хагас дутуу нойртой, ажлын ачаалал, стресс гээд улам л хурдтай, завгүй болсоноор хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд эргээд сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэн судлаачид шүүмжилсээр байгаа…

Эрүүл мэнд бол бид бүгд амьдралыхаа турш авч явах хамгийн том баялаг. Амьдралын сайн сайхан чанараас таашаал авч амжилттай байхын тулд бид эрүүл, хүчтэй байж ажил-амьдралын тэнцвэрээ бие бялдрын төдийгүй сэтгэцийн тэр ч байтугай сэтгэл хөдлөлийн хувьд олох ёстой. Бие махбодь эрүүл байхаас гадна сэтгэлзүйн хувьд эрүүл байх нь маш чухал гэдгийг ДЭМБ-с онцлон тэмдэглэж байгаа.
ТЭГВЭЛ ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД:
- Инээх, инээмсэглэх /Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй та бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй гэж сонссон биздээ, гол нь өдөр дутамдаа хэрэгжүүлэх л хэрэгтэй /

SMILE
- Сайн амарч, нойроо бүрэн авах /Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7–9 цаг унтах шаардлагатай ба миний хувьд 7.5 цаг ойролцоогоор унтаж байгаа, гэхдээ хүн бүрийн нойрооо бүрэн авах цаг харилцан адилгүй тул та өөрийн биеэ илүү сонсож , мэдрэх хэрэгтэй. Миний хувьд НОЙР ДУТУУ байхаар ДАРХЛАА СУЛАРЧ амархан ханиад хүрэх гээд, хатиг хүртэл гарах гээд байдаг/

HAVE ENOUGH SLEEP
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх /Гэртээ фитнес, иога, сунгалт, амьсгалын дасгалуудыг хослуулан хийж болно. Анх 16 онд эхлүүлж байсан Bfit Mongolia хөтөлбөр- өө гэртээ өөрийн биеэр туршилт хийж байгаа. Гарч байгаа үр дүнгийг нь дараа дараагийн постуудаар хуваалцах болно/

EXERCISE REGULARLY

- Өөрийн биеийн онцлогийг мэддэг байх /хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг тул аливаа зүйлийг зөвхөн өөрийн биед тохируулан зөв зохистой хэрэглэж сурах хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө илүү сонсож, ажих, мэдрэх, бясалгаж сурах/

- Бясалгал хийх /Бясалгал бол сэтгэл зүй тайван байж амьсгалаа мэдрэх өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга. Миний хувьд өмнө нь хэд хэдэн төрлийн бясалгал хийж байсан туршлага дээрээ нэмээд Бясалгалын ном уншиж Headspace апп- г сүүлийн үед их ашиглаж байгаа. Үнэхээр их таалагдсан. Та бас туршаад үзээрэй/

MEDITATION
- Эрүүл зөв хооллох /Бидний хэрэглэж байгаа хоол хүнс нь бидний эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг тул аль болох эрүүл зөв хооллож сурах хэрэгтэй. Турах ч юмуу ямар нэгэн богино хугацаанд үр дүн өгөх “дэглэм” биш харин зохистой хооллох тавгийн зарчмыг баримталж урт хугацаандаа эрүүл мэндээ бодох хэрэгтэй/

HEALTHY EATING PLATE
- Завсарлага ойр ойрхон авч байх, ажил амралтын цагаа зөв зохицуулах /Миний хувьд 60 минут төвлөрч, 10 минут завсарлага авах 60/10 н дүрмийг хэрэгжүүлэх гэж хичээж байгаа/

DON’T FORGET TO TAKE BREAKS
- Аль болох идэвхитэй байх /Боломж л гарвал гар утсаа оролдож, зурагтныхаа өмнө суулгүйгээр аль болох идэвхитэй байхыг хичээх хэрэгтэй/

STAY ACTIVE
- Эерэг, зөв хүмүүсээр хүрээллээ үүсгэх / арагш чангаагаад байдаг хүмүүсийн дунд биш харин зөв, эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх /

Surround yourself with POSITIVE PEOPLE
- Талархах /Талархаж болох зүйлс бидний эргэн тойронд их бий. Талархаж сурсанаар сэтгэлзүйд төдийгүй амьдралын чанарт ч сайнаар нөлөөлнө. Өдөр бүр ямар нэгэн зүйл эсвэл хүнд талархаж байгаарай/
GRATITUDE
- Зөв Дадал Зуршилтай болох/Бодол үг болдог. Үг үйлдэл болдог. Үйлдэл зуршил болдог. Зуршил зан чанар болдог. Зан чанар хувь тавилан болдог …гэдэг. Аливаа ажлыг эхлүүлэх, түүндээ тууштай байх, түүнийгээ дуусгах зэрэг нь бүгд дадал зуршил. Миний хувьд өглөө босч өөрийгөө хөгжүүлэх, өглөөний шинэ дадал зуршлуудыг эхлүүлээд 66 хоногийг өнгөрөөж, одоо дадал зуршил болж байгаа/

MORNING HABIT INSTALLATION — Morning Rituals
Бүгдэд нь Эрүүл Энхийг хүсье!

Let’s Be Healthy!
