FOM Exciting Scholarship News!

FOM Exciting Scholarship News! Манай YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг-ийн хамтрагч байгууллага болох Friends of Mongolia - Мoнголын Андууд ТББ-ын 2023-2024 оны хичээлийн жилийн ою…

Манай YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг-ийн хамтрагч байгууллага болох Friends of Mongolia - Мoнголын Андууд ТББ-ын 2023-2024 оны хичээлийн жилийн оюутнуудад зориулсан доорх 3-н шинэ сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байгааг дуулгахад таатай байна.

/Exciting Scholarship News below/

Манай YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг-ийн хамтрагч байгууллага болох Friends of Mongolia - Мoнголын Андууд ТББ-ын 2023-2024 оны хичээлийн жилийн оюутнуудад зориулсан доорх 3-н шинэ сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байгааг дуулгахад таатай байна.

Mэттью Гирвиний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр: (21 аймгаас)

Монголын Андууд ТББ нь хөдөө орон нутгаас их, дээд сургуульд суралцах нийгмийн идэвхтэй, амжилттай суралцагч оюутнуудыг дэмжих зорилгоор Мэттью Гирвиний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Энэ жилийн тэтгэлгийн өргөдлийг 2023 оны (7-р сарын 1)-өөс эхлэн 7-р сарын 31-н хүртэл Дотоодын Их Дээд Сургуулийн 1-р курст элсэн орж байгаа оюутнуудаас хүлээн авч эхэллээ. Зөвхөн эхний 100 өргөдлийн маягтыг (3 тэтгэлэг тус бүрт) хүлээн авч шалгаруулах болно. Шалгаруулалтанд шаардлагатай бүх материалаа бүрэн илгээхээ сайн шалгана уу.

  • Mэттью Гирвиний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр: (21 аймгаас) Ховд, Сэлэнгэ аймгаас бусад): https://forms.gle/J32qztXiHn6VjWy6A

FOM-Moнгол 21|21 тэтгэлэгт хөтөлбөр (Ховд, Сэлэнгэ аймгаас) (2023-2024)

Монголын Андууд ТББ-аас оюутнуудад зориулсан шинэ тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж байгаадаа баяртай байна. АНУ-ын Аллентаун Вест Ротари Клуб болон Оакдэйл Ротари Клубтэй хамтран бид 21|21 тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жилээс эхлүүлж байгаа ба уг хөтөлбөрийн хүрээнд цаашид аймаг тус бүрээс нэг оюутныг сонгож сургалтын тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд Ховд, Сэлэнгэ аймгийн суралцагчдын өргөдлийг хүлээн авах тул эдгээр аймгийн хүүхэд залуус, эцэг эхчүүд, холбогдох хүмүүст энэхүү мэдээллийг түгээнэ үү. Өргөдөл гаргах холбоос 7-р сарын 1-нд нээгдэнэ. Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр: (Зөвхөн Улаанбаатар хотоос) (2023-2024)

Монголын Андууд ТББ-с оюутнуудад зориулсан дараагийн шинэ сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж буйдаа баяртай байна! Бид энэ удаад Улаанбаатар хот болон ойролцоох газруудад амьдардаг оюутнуудад зориулсан "Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр"-г анх удаа зарлаж байна.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь оюутнуудад зориулагдсан юм. Өргөдөл гаргагч нь гэр бүл, амьдарч буй газартаа манлайллын туршлагатай байна.

Онлайн өргөдлийн маягт 7-р сарын 1-нд нээгдэнэ. Дараах линкээр дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Та зөвхөн 1 тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх боломжтой. Таны өргөдлийн материалыг хүлээн авч, шалгаж, үнэлгээ өгснөөр дараачийн шатны шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд имейлээр мэдэгдэх бөгөөд дараачийн шатанд сурагчдыг ярилцлагад урих болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: