FOM & YOUTHinc Scholarship 2022-2023
Friends of Mongolia & YOUTHinc Scholarship 2022-2023 Оюутны Дотоодын Тэтгэлэгт Хөтөлбөр зарлагдлаа
“YOUTHinc” Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Friends of Mongolia -Монголын Андууд ТББ хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны хүрээнд Мэттью Гирвиний дотоодын тэтгэлэгт (MGSF) хөтөлбөрийг хоёр байгууллага маань хамтран зарлан хэрэгжүүлэх болсоныг мэдэгдэхэд таатай байна.
Энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа нийгмийн идэвхтэй, их дээд сургуулийн оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр билээ.
Тавигдах шаардага:
- Хөдөө орон нутгийн харъяалалтай байх
- Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцаж буй оюутан байх
- Сурлагын голч дүн 3.5 ба түүнээс дээш байх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
- Бусад их үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
Шалгаруулалт:
Шалгаруулалт цахим өргөдлийн хэлбэрээр явагдах бөгөөд дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2022 оны 09 сарын 01-ны өдрийн 00: 00 цагт хаагдана. Хугацаа хэтэрсэн өргөдлийг шалгаруулалтад оруулахгүйг анхаарна уу.
Эхний шатны шалгаруулалтаар сонгогдсон оюутантай Монголын Андууд ТББ-аас 10-р сарын 12-ны дотор холбогдох болно.
