Германы философич Иммануэл Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана

Германы философич Иммануэл Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана Хувь хүн өөрт болон бусдад хор хөнөөлгүй, хариуцлагатай шийдвэр гаргахад ёс сур…

Хувь хүн өөрт болон бусдад хор хөнөөлгүй, хариуцлагатай шийдвэр гаргахад ёс суртахууны талаарх мэдлэг зайлшгүй шаардагддаг. Кант энэ мэдлэгийг учир шалтгаанд үндэслэх чадвар, ёс суртахуун, эрдэмд суралцах суурь гэж үзсэнээрээ өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр.

Иймд соён гэгээрлийн эрин үеийн гол төлөөлөгч, ёс суртахууны болон ёс зүйн философийн салбарт голлох нөлөөг үзүүлсэн Германы философич Иммануэл Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос 2024 оны 11 сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт урилгаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш Э.Баасандорж нар оролцож, И.Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. Ёс суртахууныг эрхэмлэгч та бүхнийг урьж байна.

Хаана: Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн 3 давхар, Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн
Хэзээ: 2024 оны 11 сарын 08-ны 19:00 цагт