
Growing with YOUTHinc: A Journey of Gratitude and Growth
Сайн байна уу? Миний энэхүү бичвэрийг уншиж буй танд өглөө, өдөр, оройн мэндийг дэвшүүлье.
10 долоо хоногийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, бидний аяллын нэг бүлэг төгсөх дөхжээ. Гэхдээ энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл ч юм шиг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар би зөвхөн өөртөө төдийгүй бусдад үнэ цэн бий болгох олон шинэ санаа, мэдлэг, ур чадвар олж авлаа .
Анх яагаад YOUTHinc хөтөлбөрт хамрагдсан бэ? Сургуулиа удахгүй төгсөөд ажилд ороход гарах хүндрэл айдсаас намайг аврах юм шиг санагдаад шууд бүртгүүлсээн ккк. Тэгсэн аврах нь байтугай бүр аймар өөртөө итгэлтэй болгоод өгсөн байвал яахуу ххэ. Хөтөлбөрт хамрагдах явцад би асуудалд олон өнцгөөс хандах хандлагад сайн суралцсан гэж бодож байна. Гадаад багштай хамтарч хичээл заах, хамт бэлдэж байсан найз тэр өдрөө ирэхгүй байх, шинэ төсөл санаа гарган боловсруулах, санаа зөрөх үзэл бодол харах өнцөг, өөр өөр туршлагууд хамтран ажиллах гэх мэт бэрхшээлтэй хэрнээ адал явдалтай байлаа.
Энэ хөтөлбөр надад ямар өөрчлөлт авчрав? YOUTHinc амьдралыг илүү бодитоор харах боломж өгсөн. Хамгийн чухал нь би бусдаас суралцах, өөрийгөө ойлгох, ажил амьдралаа тэнцвэртэй байлгах, хамтран ажиллахын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь ойлголоо.
Төсөл, хөтөлбөрийн туршлагаа хэрхэн ашиглах вэ? Одоо бидний баг DIGITAL LITERACY сэдвийн хүрээнд боловсруулсан DTECH REACH төслөө Сонгинохайрхан дүүргийн сурагчдад амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бол зөвхөн эхлэл гэж хэлсэндээ. Залуу мэргэжилтний хувьд бид олж авсан туршлагаа ашиглан илүү олон хүмүүст хүртээмжтэй, тогтвортой үр дүнг бий болгохын төлөө оролдоод үзэх хэрэгтэй гэж бодож байна..
Хөтөлбөрт хамрагдсаны дараах төлөвлөгөө юу вэ? Хөтөлбөрийн үеэр маш чухал сэдвүүдийг хамтран судалж, хэлэлцсэн. Тэдгээрээс зохистой хөдөлмөр эрхлэлт болон дижитал ур чадварын талаар илүү гүнзгий судалж, төслөө нарийвчлан боловсруулах төлөвлөгөөтэй байна. Багаараа хамтран илүү хүртээмжтэй, инновацлаг сургалт, төслийг бий болгож чадна гэж найдаж байна.
Би энэ хөтөлбөрийг бусдад хэрхэн тайлбарлах вэ? гэвэл Миний хувьд YOUTHinc бол залуучуудад өөрийгөө хөгжүүлж, туршиж, бүтэлгүйтэж, хуваалцах замналаа бүтээх үнэтэй боломж олгох дулаахан газар.
YDP бол залуучуудын ирээдүйд итгэл найдвар, ур чадвар, зорилгыг бэлэглэдэг маш их үнэ цэнэтэй хөтөлбөр. Бидний замнал энэ хүрээд дуусахгүй үргэлжлэх учиртай, улам их гишүүдтэй болоод Залуус асуудал дэвшүүлж шийдэл хэлэлцдэг,бусдаасаа суралцдаг томоохон Conference зохион байгуулдаг болтол нь хамт байж үнэ цэн бүтээж, өөрийн хувь нэмрээ оруулах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
ТАЛАРХАЛ Хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан Балжаа эгч, Номуунаа, Золоо эгч болон Peace corps-н багш нар болон бусад Farofoundation-ны хамт олон хамтран оролцсон бүх найз нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
We grow and flourish by creating value for others
