Гүн төвлөрөхөд суралцах нь

Гүн төвлөрөхөд суралцах нь Төвлөрөх гэдэг зүйл яагаад орчин үед ховор чадвар болсон ба хэрхэн суралцах талаар нууцыг тайлцгаая. Deep work гэж юу вэ? Интернет технологийн эрин зуунд робот хийж чадахаар…

Төвлөрөх гэдэг зүйл яагаад орчин үед ховор чадвар болсон ба хэрхэн суралцах талаар нууцыг тайлцгаая.

Deep work гэж юу вэ?

Интернет технологийн эрин зуунд робот хийж чадахааргүй хөнгөн наад захын ажлууд цөөхөн болжээ. Бид тэдэнтэй яаж энэ тэнцэх, хэрхэн давуу талаараа гүйцэж гарах вэ? гэдэг зовиур хэзээ нэгэн цагт таньд гарч ирэх болов уу. Орчин үеийн амжилттай компаниуд ажилчдын чадварыг хэр их ажил амжуулах бус ямар бүтээмжтэй ажил хийснээр нь үнэлэх болсон байна. Deep work гэдэг нь урт хугацаагаар нэг ажил дээр төвлөрөх, тархиа ажиллуулах, шинийг сурч мэдэх, шинэ санаа гаргах үйл явцыг хэлдэг байна. Энэхүү чадвар нь эрэлттэй чадварын нэг болсон бөгөөд ийм чадвартай хүмүүсийг олж ажлуулахад бэрх болжээ. Энэ чадвараар нэрд гарсан хүмүүсийг жишээ авбал: J.K.Rowling-Harry potter зохиолч, Bill gates, Einstein гээд бүхий л алдар нэрд хүрсэн хүмүүс гүн төвлөрөн ажилж өөрсдийн гайхамшгийг бүтээдэг ажээ.

Хэсэгхэн таньд 1 өдрөө дүгнэн бодох хугацаа өгье.

-Та нэг өдөрт хэр их зүйлс амжуулдаг вэ?

-Хэтэрхий олон зүйл хийх нь таныг аз жаргалтай болгодог уу?

-Нэгээс нөгөөд шилжихдээ та өмнөх зүйлээ бодолгүйгээр бүрэн төвлөрч чаддаг уу?

-Нэг зүйлд удаан төвлөрөх гэхээр чадахгүй байна уу?

-Завгүй өдөр байсан ч гэсэн үр бүтээлтэй гоё өдөр байлаа гэж хэлж чадах уу?

-Яг унтах гэхээр бүрэн дуусгаж чадаагүй ажлууд бодогдоод байна уу?

-Таны амьдрал ямар ч сурсан бүтээсэн зүйлгүй хий хоосон жилүүд урсаад байна уу? Тийм бол

Таньд гүн төвлөрөх чадвар зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм байна.

Энэ чадварыг сурахын тулд бид юуны түрүүнд өдий хүртэл хийж ирсэн swallow work хаях хэрэгтэй.

Swallow work гэдэг нь үр бүтээлгүй олон ажил амжуулахыг хэлнэ. Энэ ажлын хар тамхи гэж хэлж болох сошиал медиа бол deep work хамгийн том дайсан юм. Tiktok, Facebook, Instagram reels бичлэгүүд бол хүний анхаарал хамгийн бага түвшинд зориулагдсан 15 секундын сонирхолтой бичлэгүүд юм. Энэ бичлэгүүдийг үзсэнээр хүний анхаарлын түвшин багасаж, юманд төвлөрөх чадварыг маш ихээр муутгадаг сөрөг нөлөөтэй. Мөн notification-ээ ойр ойрхон шалгах, утсаа оролдонгоо өөр зүйл хийх, олон төрлийн аплейкешн ашиглах зэрэг нь хүний анхаарлыг маш их сарниулж, хоромхон зуурын сарнилттай болгох чадварыг суулгадаг байна. Энэ чинь л таны байнга анхаарал чинь сарниад байдаг гол шалтгаан шүү дээ.

Тэгвэл Swallow work хэрхэн татгалзах вэ?

Бид бүхэн юуны түрүүнд хэрэг болохгүй аплейкешнуудыг устгах хэрэгтэй. Та бүхэнд бүгд хэрэг болж байгаа юм шиг санагдаж байгаа ч үнэхээр өөрт чинь сайн зүйлсийг өгч чадаж байна уу, миний цагийн зүгээр л үрээд байгаа юм биз хэмээн нухацтай бодож үзээд шийдвэрээ гаргаарай. Дараагийн алхам хэрэгтэй аплейкешн notification унтраах юм. Унтраасан тохиолдолд тодорхой цагийн хооронд шалгах дүрмийг өөртөө тавиарай. Ингэж байж л дахин дахин ороод байхгүй бөөндүүлж байгаад нэг оролдоод бүхнийг шийдэж болж байна. Өөр мөн чухал алхмуудын нэг бол интернетийг өөрийн зугаа цэнгэл болгон бүү ашиглаарай.

Миний туршлагаар энэ зүйлсийг хийхэд амар байгаагүй ээ. Хийж эхэлсний дараа би яг л хар тамхичин шиг утаснаасаа нэг зүйлийг нэхээд байсан. Мөн утсаа харах болгондоо шалтгаангүйгээр утсаа нээдэг байсан. Тэгээд би нүдэнд харагдахгүй газар тавьж өөрийнхөө хийх ажилд анхаарлаа хандуулдаг байсан. Орой нь би тухайн өдрөө дүгнэхэд үнэхээр их бүтээмжтэй ажил амжуулсан байдаг. Мөн instagram facebook найзуудаа бүгдийг нь хасаж, холбоо барих дотны хүмүүсээ үлдээсэн. Үүний дараа утсаа бараг оролдохгүй шахуу болж чухал зүйлдээ гүн төвлөрөхөд амар болсон. Одоо л өөрийгөө эрүүлээр мэдэрч байна.

Deepwork суурь аргууд

-Өдөрт хамгийн ихдээ 5 зүйл рүүгээ төвлөрөх ёстой. Өдөрт маш олон амжуулдаг хүний анхаарал нэгээс нөгөөд шилжихдээ анхаарлын үлдэгдэл буюу зейгарник нөлөө хамт үлддэг байна. Энэ нь дараагийн ажилдаа бүрэн орж чадахгүй өмнөх ажлын зүйлс нь бодогдож төвлөрөхөд асуудалтай байдаг. Иймээс тухайн өдрийн хамгийн чухал 5 хүртэлх зүйлийг хийж төлөвлөж хийж байх нь чухал. Хийх зүйлсээ чухлаас арай бага чухал руу жагсаан бичин хийж хэвшээрэй.

-Урт хугацаандаа эерэг зүйлс авчрах ажлуудад анхаарч, хэрэггүй үр ашиггүй ажлуудад үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тухайн ажил чиний амьдралд чухал биш л бол шууд хасч байгаарай. Ингэснээр эерэг зүйлсдээ төвлөрөх цаг чинь илүү нэмэгдэнэ.

-Өөрийн ажлын хэв маягаа тааруулж гүн үйлийг үйлдэх. Хүний төвлөрөх цаг харьцангуй өөр байдаг. Зарим хүмүүс өглөөгүүр илүү төвлөрдөг байхад, зарим нь шөнийн цагаар, зарим нь хүүхдүүдээ унтуулсаны дараа гэх мэт. Өөрийнхөө боломж хязгаарт тохируулан төвлөрөх цагтай байх хэрэгтэй.

-Орчин бүрдүүлэх хэрэгтэй. Номын сан, гэрийнхээ тухтай булан, гэрээ цэвэрлэсний дараа, дуу чимээгүй газар гээд өөрт тохирох газрыг олоод байнга сууж байгаарай.

-Ер бусын хөшүүрэгтэй болоорой. Миний хувьд piano сонсонгоо халуун юм уугаад хичээл хийхэд их төвлөрдөг. Та ч гэсэн тохирох зүйлээ олохын тулд олон зүйлийг туршаад үзээрэй. Санал болговол бясалгал.

-Тархиа амраах цаг. Гүн төвлөрөхөд 53 минут төвлөрөөд 17 минут амрахыг зохистой гэж үздэг. Бид бүхний нэг алддаг зүйл бол үргэлж ажил-ажил-ажил гэсэн циркэлтэй ажилладаг. Хамгийн их үр бүтээмжтэй циркэль бол ажил-амралт-ажил юм. Та өөртөө тааруулан ажлын өдрүүдэд төвлөрч амралтын өдрүүдийг бүхэлд нь амарч болно. Хамгийн сайн амралт бол байгальд алхах юм. Амралтынхаа хугацаанд утсаа оролдохгүй байгаарай.

-Холбогдоход хэцүү болох. Яг төвлөрөх гэхээр найзуудын видео чат, элдэв хүмүүсийн гуйлт зэрэг бидний төлөвлөсөн төвлөрөлтийг бусниулдаг. Тийм болохоор хэрэггүй найзуудыг хасах, notification-ээ унтраах, do not disturb зэрэг mode ууд таньд хэрэг болно.

-80:20 зарчмыг хэрэгжүүлэх. Энэ нь өдрийн 1/5 цагийг өөрийн гүн төвлөрөхөд зарцуулахад хангалттай гэсэн үг. Бусад 4/5 цагт нь та ойр зуурын жижиг ажлуудад анхаарлаа хандуулахад болно.

-Ганцаараа бүү ажилла. Бусадтай байхдаа илүү үр бүтээлтэй байдаг уу? ганцаараа байхдаа илүү байдаг уу? гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Бусадтай бол таньд багийн ажил илүү зохино.

-17:30 өмнө дуусгах. Хүний анхаарлын түвшин сэрснээс хойш 5 цагийн дараа муудаж эхлэдэг байна. Тийм болохоор сэрснийхээ дараа шууд гүн төвлөрөх ажлаа амжуулж байгаарай.

-Хариуцлагын механизмтай бол. Өдөр болгон бүгдийг нь давтана гэдэг үнэхээр хэцүү. Харин хийгээгүй тохиолдолд өөрийгөө шийтгэж байгаарай. Аль эсвэл та өнөөдөр төвлөрөх хугацаагаа хангалттай биелүүлсэн бол өөрийгөө урамшуулаарай ингэж байж л дараагийн өдөр нь аз жаргалтайгаар уйгагүй хийх учиртай.

-Дадал болох. Төгсгөлд нь энэ бүхнийг 45 хоног тасралтгүй хийснээр тасралтгүй хийснээр дадал болж шүдээ угааж байгаа юм шиг л байнгын хийдэг болчихно. Хийгээд сурсан байхад таны мөрөөдөл, зорилгын чинь явц илүү ихээр хурдасна гэдгийг баттай таньд амлая.

Deep work гэж юу вэ? хэрхэн ашиглах ёстой талаар хангалттай мэдээллийг өгсөн гэж найдаж байна. Үүнийг би хэрэгжүүлээд сар гаран болж байна. Гүн төвлөрөл нь надад яг усны урсгал шиг мэдрэгддэг. Ялангуяа хэл сурахад төвлөрөх чухал санагдсан. Өдөр болгон гүн төвлөрснөөр би сэтгэл түгших шинж тэмдэг маань арилж, тайван унтаж, илүү тайвширсан. Deep work бол зүгээр л аз жаргал юм. Та ч гэсэн мэдрээд үзээрэй.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах ноёноос уншина уу. Эх сурвалж: