ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД 2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарч "YouTechGirls" баг маань "Empowering Girls in Tech" төслөөрөө 3-р байр эзэллээ.

”𝑬𝒎𝒑𝒐𝒘𝒆𝒓𝒊𝒏𝒈 𝑮𝒊𝒓𝒍𝒔 𝒊𝒏 𝑻𝒆𝒄𝒉” - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип 6 дахь хөтөлбөрөө одоо зарласан байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3NplN3e

ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ШИЙДЛИЙН ХАКАТОНД - @HACKATON FOR DECENT WORK-2023-д YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -ийн 2 төсөл болох "Youthinkers" (YOUTHinc team 1) болон "YouTechGirls" (YOUTHinc team 2) эхний 10 багт шалгарлаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, Зохистой хөдөлмөрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр залуучуудын шинэлэг санал санаачилгад үндэслэсэн бичил төслүүдийг боловсруулж, Олон Улсын байгууллагуудаас болон дотоодын нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү хакатоны зорилго юм.
Хакатон нь 7 хоног үргэлжлэх ба багууд хөдөлмөрийн зах зээл, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалтууд болон ментороос зөвлөгөө авч өөрсдийн санаагаа төсөл болгон танилцуулах юм.

Хакатоны эхний өдөр шалгарсан 10 баг маань цуглаж "Залуучууд ба Зохистой хөдөлмөр эрхлэлт","Хөдөлмөрийн тухай хууль ба Залуучуудын анхаарах асуудлууд", "Нийгмийн хамгааллын тогтолцоо ба Залуучууд", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлын нэвтрүүлэхэд залуусын оролцоо" сэдвийн сургалтуудад хамрагдлаа.