Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зөрчигдсөөр л байх уу?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зөрчигдсөөр л байх уу? Хортой орчинд ажиллаж буй иргэдийн эрх хэрхэн хөндөгдөж байна вэ? Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хүн “ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, о…

Хортой орчинд ажиллаж буй иргэдийн эрх хэрхэн хөндөгдөж байна вэ?

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хүн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт сүүлийн үед үйлдвэржилт, уул уурхайн салбарын хөгжил, хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотойгоор зөрчигдөх тохиолдлууд нэлээдгүй гарах боллоо.

Тэгвэл Монгол улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа 2020 оны 12 сарын 4ны байдлар 337 нэгжийн 17700 нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн асуудал ихээхэн хоцрогдож бидний анхаарах ёстой, УОК-оос яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй асуудлуудын нэг болсон байна. Тэгвэл 2020 онд УОК-оос Өмнөговь аймгийг эрүүл аюулгүй орчин болгох талаар мэдэгдсэн. Тэгвэл нүүрсний экспортын 50 хувийг экспортолж байгаа “Гашуун сухайт буюу Цагаан хадан”-д буй жолооч болон тэднийг дагасан үйл ажиллагаа эрхлэгчид нийлэн 20000 гаруй хүнтэй суурьшлын бүс үүсээд удаж байгаа бөгөөд энэ нь бараг л нэг аймгийн хэмжээнд юм.

Тэгвэл энэ бүсэд тог цахилгаан байхгүй, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэгж, эм эмнэлгийн хангалттай хангамж нийлүүлэлт байхгүй өдийг хүрсэн. Гэтэл жолооч нар осол аваар гаргах, эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй болох үед хамгийн ойр Цогтцэций үгүй бол Ханбогд суманд очихын тулд цаг алдах, өвчинөө хүндрүүлэх цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдлүүд гарч байна. Бүр тодруулбал 2021 оны есдүгээр сарын 14-нд цагдаагийн байгууллагад хүн нас барсан байна гэх дуудлага ирсэн бөгөөд талийгаач эмнэлэг, албан хаагчдыг очиход аль хэдийн амьсгал хураасан байжээ. Гэтэл “ Шивээхүрэн ” боомтод жолоочдыг хариуцан 4 эмч ажилладаг байтал хэн нь ч тусламж үзүүлж чадаагүй бөгөөд талийгаач урагшаа гарах ээлжээ хүлээж байгаад нас барсан байгаа юм. Олон нийтэд хэргийн үйл явцыг мэдээллэсэн ч яагаад нас барав? яг юу нөлөөлөв гэдэг тал дээр ямар ч мэдээлэл сэрэмжлүүлэг мэдээ байхгүй байгаа юм. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээллэснээр үүний томоохон хүчин зүйл нь жолооч нар 20 гаруй хоног машиндаа байрлаж, ээлжээ хүлээн дугаарладаг. Хоол хүнс дутаглалтай, амрах орчин муу, хортой нөхцөлд удаан хугацаагаар ажилдгаас үүдэлтэй буйгаас гэсэн юм. (https://ergelt.mn/news/22/single/13723)

Иймд энэ асуудалтай холбогдсон маргаантай асуудлуудыг засгийн газрын шийдвэртэй хамт хүргэж байна:

Асуулт 1: 2018 онд Гашуун сухайт, Цагаан хад суурьшлын бүсийг байнгын цахилгаантай болгох ажлыг төлөвлөөд байна гэх ажлыг засгийн газар мэдэгдсэн ч хэрэгжээгүй. Энэ ажил хийгдэх хэвээрээ байгаа юу?

- Цагаан хад, Гашуун сухайт боомт цаанаасаа тогтой, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд энэ ажил хийгдээд шугам тавигдсан. Цар тахлаас үүдээд жаахан завсардсан ч нөхцөл байдал дээрдэхэд тохируулга, зөвшрүүлэлтээ буцаагаад сэргээнэ.

Асуулт 2: Осол аваарт орсон жолооч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй амь насаараа хохирч байна. Цагаан хад суурьшлын бүсэд эмнэлэг байгуулах талаар болон, нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийн асуудлаар Эрүүл мэндийн яамтай холбогдож хийж байгаа ажил байгаа юу?

- Цагаан хад, Гашуун сухайт боомтын хооронд 2020-09-15-наас ажиллах орчныг сайжруулах зорилгоор хилийн бүсэд 2 мянган машины зогсоол бүхий жолооч нар амарч алжаал тайлах цогцолборыг төв удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар УУХҮЯ-наас мэдээлж байна. Цогцолбор төв нь хоноглох байр, халуун усны газартайн зэрэгцээ олон төрлийн үйлчилгээ авах боломжтой байх аж. Мөн тэнд байрладаг нэг байрыг түрээслэн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар ярилцаж, эмнэлэг байгуулах ажил хийгдэн явж байна.

Асуулт 3: Нүүрс тээврийн жолооч нар хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгвэл тэнд ямар асуудлууд тулгарч байна вэ? Үүний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна.

- Компаниуд жолооч нарынхаа эрх ашгийг ерөөсөө боддоггүй. Хэдэн жолооч нараа нүүрс зөөлгөж л байвал болно гэсэн өнцгөөс харж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, хор саармагжуулах бодисыг өгдөггүй, усанд орох байр, байрлах газруудыг тохьтой биш байлгасаар байна. Үүний хүрээнд 2020 онд 2 удаагийн үзлэгт хамруулсан. Гэхдээ байнга хийнэ гэдэг хэцүү, тиймээс 600 м квадрат зай гарган эмнэлгийн нэгжтэй болгож байгаа.

Засгийн газар энэ асуудлаар 2020 оны 12 сард ийнхүү (https://fb.watch/fL4JTS1Ib2/ )хуралдсан. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, Түгээмэл түмэн хишиг ХХК, Баян зам тээвэрчдийн холбоо хамтран “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг 2020 оны 10 дугаар сарын 19-26-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Үзлэг шинжилгээнд нийт 111 аж ахуйн нэгж байгууллагын 600 орчим жолооч хамрагдсан бол 400 гаруй жолоочийн ажлын байранд тоос, хүнд металлын өртөлтийн хэмжилтийг хийжээ. (http://www.habemt.gov.mn/content/19962.shtml?sel=19962)

Гэтэл энэ аяны тухай, жолооч нарт энэ чиглэлийн үзлэг, шинжилгээг хийсэн гэх мэдээлэл хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 30-нд мэдээллэсэн байна.

Үүнээс хойш жолооч нарын алжаал тайлах төв баригдан, тэднийг амар тохьтой байраар хангаж байгаа эсэх, эрүүл мэндийн шинжилгээ тогтмол явагдаж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл байгаа нь хачирхалтай.

Тоос, шороотой нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад амьсгалын дээд зам, хамар, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушгины хийн солилцоо явагддаг цулцанд тоосны улмаас үрэвсэл үүсч мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож, уушги тоосжих өвчний улмаас жилд 14000 уурхайчид нас барж байна.

Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байгаа юм.

Гэтэл үүний эсрэг дорвитой алхам хийгдээгүй, улс орны минь эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг жолооч нарын эрх тэнд чимээгүй зөрчигдсөөр. Гэтэл иргэд УИХ-ын гишүүд ярьж байвч, бодит нөхцөл байдал дээр яг юу болж байгааг биеэрээ туулаагүй тул мэдэхгүй, дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, худал мэдээлэл түгээж байна хэмээн иргэд үзэл бодлоо илэрхийлсээр. Нөгөө талаас хараад үзэхэд үнэхээр 2020 оны байдлаасаа одоо ямар өөрчлөлт гарсан бэ? Энэ тал дээр дахин ямар нэгэн УИХ-ын гишүүн санал бодлоо илэрхийлсэн үү? Энэ их яригдсан ажлууд үнэхээр хийгдсэн бол яагаад хэн ч үүний талаар нэг ч үг дуугарахгүй байна вэ?

ЭСВЭЛ ТА БИДНИЙ ЭРХ ТЭНД ЧИМЭЭГҮЙ ЗӨРЧИГДСӨӨР Л БАЙНА УУ?