Хөдөлмөрийн зах зээл ба залуучууд

Хөдөлмөрийн зах зээл ба залуучууд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ихэнхдээ ажилгүйдэлтэй холбож ойлгодог ч энэ нь зөвхөн нэг хэсэг нь юм. Гол асуудал бол ажилгүй төдийгүй боловсрол, мэргэжлий…

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ихэнхдээ ажилгүйдэлтэй холбож ойлгодог ч энэ нь зөвхөн нэг хэсэг нь юм. Гол асуудал бол ажилгүй төдийгүй боловсрол, мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй залуучуудын тоо юм.

2023 онд 15-24 насны залуучуудын 20 орчим хувь буюу 256 сая хүн хөдөлмөр эрхлэлтийн зах зээл, боловсрол болон сургалтад оролцохгүй байгааг "NEET" гэж нэрлэдэг.

Өнөөдөр дэлхийн залуучуудын гуравны нэг нь NEET үзүүлэлтийг бууруулахыг зорьсон (SDG 8.6) улс орнуудад амьдарч байна. Гэхдээ энэ үзүүлэлт зарим оронд буурахгүй байна. Түүнчлэн энэ үзүүлэлт нь жендэрийн тэнцвэргүй байдлыг харуулж байна: NEET залуучуудын дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд NEET ангилалд багтсан гурван залуу тутмын хоёр нь эмэгтэйчүүд байгаа нь нийгмийн томоохон сорилт болж байна.

ОУХБ нь олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх замаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх зорилготой НҮБ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм.

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл илүү уян хатан болж, энэ нь ажил олгогч болон ажилчдад давуу талууд болон сорилтуудыг авчирч байна.

Нэг талаас, уян хатан байдал нь компаниудад зах зээлийн өөрчлөлтөд хурдан дасан зохицох боломж олгож, ажилчдад гэр бүл, хувийн амьдралтайгаа тэнцвэртэй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн эмзэг бүлгийн ажилчдад, тухайлбал нүүлгэн шилжүүлсэн залуучуудад ажлын байр олоход хялбар болгодог.

Гэвч энэ уян хатан байдал нь ажлын байрны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болно. Алсын ажил зэрэг уян хатан ажлын хэлбэрүүд нь зарим ажилчдын сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, тусгаарлагдах, сэтгэл гутрах, ажлын ядаргаа үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа залуу эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй залуучууд алсын ажлыг илүүд үзэх хандлагатай ч тэд энэ эрсдэлд илүү өртөмтгий байдаг.

Уян хатан хөдөлмөрийн зах зээл нь хэд хэдэн тодорхойлох шинж чанартай:

  • Ажилчдыг ажилд авах, халах хялбар байдал, зардал
  • Богино хугацаатай хөдөлмөрийн гэрээнд шилжих
  • Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан хэв шинж
  • Цалин хөлсний зохицуулалтын уян хатан байдал
Албан бус эдийн засаг нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хууль тогтоомж, албан ёсны зохицуулалтад бүрэн хамрагдаагүй аливаа эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ. Үүнд хууль ёсны хөдөлмөрийн хамгаалал, татвар, нийгмийн даатгалын зохицуулалтаас гадуур оршин буй ажилчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид багтдаг.

Ажилчдыг үндэсний хөдөлмөрийн хууль, орлогын татвар, нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдаагүй, хөдөлмөр эрхлэлтэд хамаарах тодорхой эрхүүдээс (жишээ нь, цалинтай амралт эсвэл амаржсаны чөлөө) үүдэн хөнгөлөлт эдлэх боломжгүй бол албан бус хөдөлмөр эрхлэгч гэж үздэг. Энэ нь ажилтан албан ёсны байгууллагад ажилладаг ч тайлан мэдээнд ордоггүй, эсвэл ажилтан албан бус байгууллагад ажилладаг тохиолдолд үүснэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид (өөрийн орлогыг удирддаг ажилтан, ажил олгогчид) албан ёсны бүртгэлд хамрагдаагүй, эсвэл нийгмийн даатгалд ажилчдаа хамруулаагүй үед албан бус хөдөлмөр эрхлэлтийн ангилалд орно.

Залуучууд албан ёсны эдийн засагт ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадвар дутмаг эсвэл өөр сонголт байхгүйгээс шалтгаалан, мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зардлыг төлөхөөс зайлсхийх үүднээс албан бус эдийн засагт ажиллахад хүрдэг.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн зохицуулагч М.Жавзандулам хөтөлбөрт 10.26-нд сургалтаа бидэнтэй хуваалцсан явдалд гүнээ талархал илэрхийлмээр байна. Үүнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) ямар байгууллага болох болон зохистой хөдөлмөр эрхэлтийн тухай тус тус мэдлэгтэй болсон явдал байлаа.