Бид өдөр тутамдаа хоол хүнсийг зохистой харьцаагаар хэрэглэснээр хэрэгцээт амин дэмүүд, уураг, нүүрс ус, өөх тосыг хангалттай хэмжээгээр авч эрүүл хооллох боломжтой.
Хүнсний бүтээгдэхүүний бүлгээр хоол хүнсний хэрэгцээгээ төлөвлөхийг хүнсний бүтээгдэхүүний бүлгээр төлөвлөх зарчим гэх ба бүлэг тус бүрээс тодорхой хэмжээтэй хэрэглэхийг хүмүүст зөвлөдөг.
Энэхүү зөвлөмжийг хүмүүс дагаж мөрдөхөд хялбар, энгийн ойлгомжтой болгохын тулд “Пирамид” болон “Гэр”-ээр дүрслэн үзүүлсэн байдаг.
Хүмүүс хоол хүнсийг өдөр тутамдаа тэнцвэртэй хэмжээгээр авч байх ёстой. Хүнсээ тэнцвэртэй хэрэглэх гэдэг нь хоногтоо 5 бүлэг гол хүнсний бүтээгдэхүүн , тэдгээрийн дэд бүлэг бүрээс хэрэглэхийг хэлнэ. Хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд 13 амин дэм, 16 эрдэс бодис, тос, нүүрс ус, уураг, нилээд хэмжээний ус хэрэгтэй.
Бид хоолондоо төрөл бүрийн хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэвэл бие эрүүл чийрэг байлгах тэжээлийн бодисуудаар тэнцвэртэй хангагдах болно. Зөвхөн хоол хүнсний сонголт, хэрэглээний дадлаас шалтгаалан бидний эрүүл мэндийн 70-80% шийдэгддэг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” V судалгааг 2016-2017 онд хийхэд хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлууд болох төмөр, А, Д амин дэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын асуудал хөндөгдөж энэ талаар бодлого боловсруулсан байна. Энэ асуудал нь мөн бидний гол сэдэв болох хоол хүнсний пирамидтай холбоотой бөгөөд хүн өдөр бүр нэг төрлийн хоолоор хоолловол олон тэжээлийн бодис дутаж олон тэжээлийн бодис дутах ба байнга цадталаа хооллолоо ч тэжээлийн бодисуудаар дутуу хоолловол тэр нь бас л нэг ба хэд хэдэн бодисын өлсгөлөн, зарим бодисын илүүдэлд хүргэнэ.
Манай улсын хоол судлалын төв (ХСТ 1997)-өөс хоногийн хоол хүнсний зөвлөмжинд орох бүтээгдэхүүнийг:
- 1. Будаа, гурилын бүлэг
- 2. Хүнсний ногооны бүлэг
- 3. Махны бүлэг
- 4. Сүү, сүүн бүтээгдэхүүнийн бүлэг
- 5. Жимсний бүлэг
гэсэн 5 бүлэгт хувааж үзээд тос, чихэр нь бүх бүтээгдэхүүнд байдаг учраас тусгайлан бүлэг болгох шаардлагагүй хэмээн үзсэн.
Хүнсний бүтээгдэхүүний нэг бүлэг нь дангаараа хүний бие махбодид шаардлагатай тэжээлийн бодис болон илчлэгийн хэрэгцээг хангаж чадахгүй тул өдөрт идэх хоолондоо хүнсний бүтээндэхүүний бүлэг тус бүрээс оролцуулсан байх шаардлагатай. “Гэр” зөвлөмжийн дагуу хоолловол өдөрт хэрэглэж байгаа хүнс, хоолны нэр төрөл олон болж, тэдгээрийг зохистой харьцаатайгаар өөртөө тохируулан хэрэглэх боломжтой юм.
Будаа, гурилын бүлэг
Гэрийн хананы дотоод хэсэгт хоногт хамгийн их идвэл зохих монгол газарт тарьсан үр тарианы бүтээгдэхүүн, гурил, талх, будаа, төмс зэрэг орох ба өдөрт идэх нийт хоолны 40%-ийг эзэлнэ. Энэхүү бүлэг нь нийлмэл нүүрс ус, цардуул, эслэг, аминдэм В1, В2, төмөр, ниацин, уураг, магни зэрэг шимт бодис, амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр болно. Хоногт 11-22 нэгж
Хүнсний ногооны бүлэг
Хүнсний ногооны бүлэг нь 23%-ийг эзлэх ба ханын дээд хэсэгт монголд ургуулсан байгалийн ногоог шинээр хөлдөөсөн, чанасан, жигнэсэн байдлаар хэрэглэж болно. А, С амин дэм, фолийн хүчил, магни, эслэг, нүүрс ус зэрэг бодисыг авах боломжтой. Хоногт 4-8 нэгж
.
Махны бүлэг
Уураг, ниацин, төмөр, амин дэм А, В6, В1, В12, цайр зэрэг бодисын чухал эх үүсвэр болно. Махны бүлэг нь 17%-ийг эзлэх ба мал, шувуу, загасны мах гэх мэт 2-3 нэгж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний бүлэг
Кальци, уураг, А, Д, В2 амин дэм, цайр зэрэг бодисын эх үүсвэр болно. Сүүн бүтээгдэхүүний бүлэг нь 10%-ийг эзлэдэг. Хоногт 1-2 нэгж
Жимсний бүлэг
Монгол гэрийн унийн хэсэгт шош, самар, үр, олон төрлийн жимс жимсгэнэ багтах ба 4-8 төрөл байна. Энэхүү бүлэг нь 10%-ийг эзэлнэ. С амин дэм, эслэг, энгийн нүүрс ус зэрэг тэжээлийн бодисын эх үүсвэр юм. Хоногт 1-2 нэгж
Гэрийн тооно нь гэрийн хувьд хамгийн жижиг хэсэг тос, элсэн чихэр, давс ордог.
Хоногийн хоол хүнсний зөвлөмж гэр нь 4-с дээш насны хүнд зориулагдсан бөгөөд жирэмсэн ба хөхүүл эхчүүд илүү их хоол тэжээл хэрэглэвэл зохимжтой.
Өдөрт хоол хүнсээ тохируулан сонгоход тань ерөнхий зөвлөмж болж, хүнсний бүтээгдэхүүний 5 бүлгээс өдөр бүр сонгон хэрэглэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Нэгжийн тоо нь тухайн хүнд хэдэн калор илчлэг хэрэгтэй байгаагаас хамаарахаас гадна нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөнөөс хамааран өөрчлөгдөнө.
Эх сурвалж:
Г. Сүхбат Эрүүл амьдрах ухаан 2018 он УБ
Нийгмийн эрүүл мэнд Боть 1 2005он УБ
Хоол зүй, шим судлал 2019о он УБ
