Хоол тэжээлийн илчлэг

Хоол тэжээлийн илчлэг Хоол хүнсийг идэж хэрэглэхэд ялгарч бие махбодь үйл хөдөлгөөн хийх, биохимийн хувирлуудыг явуулахад шаардагдах дулааныг энерги гэдэг. Хоолны хүнсний энергийг илчлэг гэдэг ба кило…

Хоол хүнсийг идэж хэрэглэхэд ялгарч бие махбодь үйл хөдөлгөөн хийх, биохимийн хувирлуудыг явуулахад шаардагдах дулааныг энерги гэдэг. Хоолны хүнсний энергийг илчлэг гэдэг ба килокалори (ккал) гэдэг нэгжээр илэрхийлдэг.

Энгийнээр харьцуулбал машин явахад шатахуун хэрэгтэй шиг хүн ажилж амьдрахад илчлэг хэрэгтэй. Хоол хүнснээс авч байгаа илчлэг бол бидний шатахуун юм.
Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдгийг эрдэмтэд тогтоосон. Эдгээрийг үндсэн шимт бодис ба бичил тэжээл гэсэн хоёр төрөлд хуваадаг. Үндсэн шимт бодис гэдэг нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болох уураг, өөх тос, нүүрс ус юм. Өөрөөр хэлбэл, хоол хүнсний шим тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээ 30 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, үлдсэн 30 хувь нь өөх тос гэсэн зохистой харьцаанаас бүрдэнэ.
Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг.Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал.
Үндсэн шимт бодисууд агуулсан хүнсний бүтээгдэхүүн:

Бичил тэжээл гэдэг нь өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисууд хамаардаг бөгөөд хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг. Витамин A, Д, E, K, B, C зэрэг амин дэмүүд болон антиоксидант, кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодис ордог.

Харин бидний нас, хүйс биеийн онцлогоос хамаарч өдөрт авах илчлэгийн хэмжээ өөр өөр байна.
Хоногт авах илчлэгээ тооцох арга:

Хоногт авах илчлэгийн хэмжээгээ тооцоолж сурсан бол одоо харин бидний идэж буй хоол хүнсэнд агуулагдах илчлэг (калори)-ын хэмжээ.

Хоол хүнснээс авах шимт бодисын тэнцвэртэй хэмжээ таны эрүүл байх үндэс юм.
Эх сурвалж:
http://ikon.mn/
https://m.youtube.com/watch?v=v0JqteFnU-A&feature=youtu.be