Таны гэрт байгаа хогийн савны хэдэн хувийг хүнсний хаягдал эзэлдэг вэ? Уг хүнсний хаягдлыг хаялгүй дахин ашиглавал ямар өөрчлөлтүүд гарах бол?
Өнөө үед хүмүүс өдөр тутамдаа өргөн төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон бөгөөд хог хаягдлыг төдий хэмжээгээр нэмж байдаг. Дэлхий даяар жил бүр 1.3 тэрбум тонн хүнсний хог хаягдаж энэ нь орчны бохирдол цаашлаад хүлэмжийн хийн ялгаралд сөргөөр нөлөөлдөг. Хүнсний хаягдлын дийлэнх хувийг үр тарианы гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны хаягдал эзэлдэг. Энэ нь магадгүй энгийн сонсогдож магадгүй ч дахин боловсруулж, зөв зохистой ашиглаж чадаагүйн улмаас эдийн засаг доройтуулж хэдэн мянган хүнийг хоолгүй хоноход хүргэж байдаг.

Энэ бүгдэд зөвхөн улс орны бодлого бус таны оролцоо чухал нөлөөтэй ба энгийн үйлдлүүдээр орчны бохирдол, цаашдын гарах сөрөг үр дагавруудаас зайлс хийх боломжтой юм. Үүнд хэд хэдэн аргыг дурдвал:
- Бордоо хийх. Энэ нь магадгүй хийхэд хэцүү санагдаж болох ч үнэндээ ердөө өндөгний хальс, ногооны хальс, кофены шаар, хар шороо /нэмж судлаад бусад хаягдлыг оролцуулж болно/ зэрэг ахуйн хүнсний хаягдлаар хийж болдог.

- Сүүний уут, хайрцгийг тушаах. Та хэрэглэсэн сүүний уут, зориулалтын хүлээж авдаг цэгт тушааж хэн хэндээ тус хүргэх боломжтой.

- Өндөгний сетгийг хадгалах. Хадгалаад яах вэ гэж үү, үүнийг та хөдөө явах, эсвэл хэрэгцээтэй хэн нэгэнд өгч гал түлэхдээ ашиглах боломжтой бөгөөд маш амархан шатаж галыг маш хурдан ноцоодог.

- Варены шилийг хадгалах. Варены шилийг маш олон төрлийн зүйлд ашиглах боломжтой байдаг, тушаасан ч болно.

Дээрх аргуудаас гадна маш олон төрлийн дахин ашиглах боломжууд байдаг тул та байгаль орчиндоо ээлтэй дадлыг өөртөө суулгаж бусдад ч мөн үлгэрлээрэй.
Эх сурвалж: aljazeera. 2021. World Food Day: The fight against food waste. [ONLINE] Available at: https://www.aljazeera.com/news/2019/10/16/world-food-day-the-fight-against-food-waste. [Acc22 October 2021].
- eufic. 2021. Best before, use by and sell by dates explained. [ONLINE] Available at: essed https://www.eufic.org/en/food-safety/article/best-before-use-by-and-sell-by-dates-explained?gclid=Cj0KCQjwiNSLBhCPARIsAKNS4_ewJ5OlTGlZINUiBPENPLCQaVzizgGlWHxSDgEJSvMTT66dR4manFoaAuWkEALw_wcB. [Accessed 22 October 2021].
- thoughtforfood. 2021. Meet Invisible Foods: A European Startup Making Surplus in the Food Supply Chain a Thing of the Past. [ONLINE] Available at: https://thoughtforfood.org/content-hub/meet-invisible-foods-a-european-startup-making-surplus-in-the-food-supply-chain-a-thing-of-the-past/?gclid=CjwKCAjw5c6LBhBdEiwAP9ejG44x14Qc-3Jn3UDuT8xsEP6Xu0oDHK4EX08RWixm0CxGEfABtuPcLxoCZYQQAvD_BwE. [Accessed 21 October 2021].
- eufic. 2021. Food waste in Europe: statistics and facts about the problem. [ONLINE] Available at: https://www.eufic.org/en/food-safety/article/food-waste-in-europe-statistics-and-facts-about-the-problem?gclid=CjwKCAjw5c6LBhBdEiwAP9ejG7qbVWsMYyv34qsmhU_ieKGxoNy5W8DNynEPNwdWy8-DY3ic46Pb1xoCJvoQAvD_BwE. [Accessed 21 October 2021].
- foodprint. 2021. The Problem of Food Waste. [ONLINE] Available at: https://foodprint.org/issues/the-problem-of-food-waste/. [Accessed 21 October 2021].
- bbc. 2021. Climate change food calculator: What's your diet's carbon footprint?. [ONLINE] Available at: https://www.bbc.com/news/science-environment-46459714. [Accessed 21 October 2021].
- unread. 2021. Тайлбарлах нь: Хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах тухай. [ONLINE] Available at: https://unread.today/c/recyclingfood-explained. [Accessed 21 October 2021].
