
Cайн дурын ажил хийхээр сонирхож байгаа оюутан, залуус болон сайн дурын ажил хийлгэхээр хайж байгаа байгууллагуудыг хооронд нь холбосон чөлөөт арга хэмжээ 2023 оны 11 сарын 24-нд Миллениум плаза-д амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол залуус болон ажил олгогчдыг тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа Зохистой Хөдөлмөрт уриалж; хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд ажиллаж, сурч, хөгжих гүүр болох зорилготой YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг "I Volunteer, Do You?" арга хэмжээнд - 7 дахь Маркетингийн Интерншип хөтөлбөрийн зарим интернүүдийн хамтаар үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, сайн дурын ажилтны бүртгэл хийж мөн олон төрөл, чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж Сайн дурын ажилтай холбоотой сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

YOUTHinc - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь гишүүнчлэлд суурилсан коммунити нэгдэл /social enterprise/ бөгөөд монгол залуус болон ажил олгогчдыг хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд холбогдож, хамтдаа хөгжих /ажиллаж, сурж, хөгжих/ боломжийг олгох байгууллага юм.
Бид анх АНУ-д 2009 онд ТББ байгуулсан бөгөөд Монголд 2019 оноос хойш залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулсан туршлагатай бөгөөд 2023 оны 9 сараас эхлэн эрхэм зорилгодоо хөтлөх гишүүнчлэлээ албан ёсоор эхлүүлж байна.
🌟Өөрийн утга учиртай амьдралыг бүтээхийг хүсч буй, ажил мэргэжлийн чадамжаа дараагийн түвшинд гаргахаар тэмүүлж буй, хамтдаа гайхалтай дурсамж, үнэ цэнийг бүтээхийг хүсч буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуу мэргэжилтнүүд, оюутан залуусыг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
🤝YOUTHinc гишүүнчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах:
https://www.youthinc.mn/join-us
"I Volunteer, Do You?" арга хэмжээг амжилттай зохион байгуулсан болон ирж оролцсон залуучууддаа мөн үзэсгэлэнд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, сайн дурын ажилчид бүртгэсэн 17 байгууллагууддаа бүгдэд нь баярлалаа. Сайн дурын ажлын аялалд нь амжилт хүсье. Дараа жил уулзацгаая.
-----------------------------------------------------------------
We would like to thank the organizers of the "I Volunteer, Do You?" Event and those who participated including all the youth and 17 organizations that presented their activities at the exhibition and registered volunteers. Good luck on your volunteer journey. See you next year.
