Илүү сайн бие биенээ мэдэрч ойлгох 36 асуулт

Илүү сайн бие биенээ мэдэрч ойлгох 36 асуулт Та хайрын “36 асуулт”-ын талаар сонсож байсан уу? 1990 онд хийсэн шинжлэх ухааны судалгаагаар эдгээр асуултуудыг хайрлаж, дурлалцах гэж байгаа хүмүүст хүчт…

Та хайрын “36 асуулт”-ын талаар сонсож байсан уу? 1990 онд хийсэн шинжлэх ухааны судалгаагаар эдгээр асуултуудыг хайрлаж, дурлалцах гэж байгаа хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг асуултууд гэжээ. Бие биенээсээ эдгээр асуултыг асууснаар хайраа дахин асаах ч боломжтой.

Хүмүүсийг дурлалцуулахад тусалдаг 36 асуулт гэсэн үг. Сэтгэл зүйч Артур Арон Ph.D, түүний эхнэр Элайне Арон Ph.D. болон бусад судлаачид нийлээд танихгүй хүмүүс хоорондоо хэдэн асуулт асуугаад л дотносож болох эсэхийг судалжээ. 36 асуултаа гурван бүлэгт хуваасан бөгөөд бүгд хувийн шинж чанартай асуултууд, хоёр биенээсээ асуугаад хариулахад 45 минут болох ёстой.

2015 онд 36 асуултын талаар “The New York Times”-ын “Modern Love” буланд Маndy Len Catron гэж хүний эсээ нийтлэгдэж байсан. Энэ асуултуудыг хийсэн туршлагынхаа тухай бичжээ. Асуултыг асуусан хүнтэйгээ сүүлд гэрлэсэн гэдэг. Түүний түүхийн дараа маш олон хүн асуулт хийж үзэхийг хүссэн нь ойлгомжтой.

Асуултуудыг хэрхэн асуух вэ

Ямар нэг садаагүйгээр 45 минут хамтрагчтайгаа хамт байх боломж төлөвлө. Биеэр уулзах л хамгийн тохиромжтой.

Асуултыг бие биеэсээ асууж дууссаны дараа дөрвөн минут хоорондоо ширтэлцвэл сайн.

Утсаа унтраагаад, 00-ын өрөө ороод, эхлэхийн өмнө хөнгөхөн юм идсэн байгаарай. 36 асуултаа яг нэг суудал дээрээ л хийнэ гэж бодоорой, дундуур нь завсарлага авахгүй, анхаарлаа өөр тийш сарниулахгүй.

Эхний 15 минутад нэгдүгээр бүлэг асуултуудыг бие биенээсээ асууж хариулна. Хэн эхэлж асууж хариулахаа тохиролцоорой. Эхний асуултыг чи асуугаад хариулсан бол дараагийн асуултыг хамтрагч чинь асуухад чи хариулна. Эхний бүлэг бол хариулахад амархан, гүн гүнзгий биш ч гэсэн бага зэрэг нээгдэхээр асуултууд байна.

Дараагийн 15 минутад хоёрдугаар бүлэг рүү орно. Энд асуултууд арай хүндэрнэ. Эхний асуултуудыг 15 минутдаа дуусгаж чадаагүй бол, зүгээр. Хоёрдугаар бүлгийн асуултуудыг яг л 15 минутын дараа асууж эхлэх ёстой. Нэгдүгээр бүлэг дууссан дуусаагүй хамаагүй. 3 бүлэг 3 –уулаа яг адилхан 15 минут, адилхан цаг зарцуулагдах ёстой.

Дууссаны дараа бие бие рүүгээ харан 4 минут ширтэлцэж болно. Эхэндээ эвгүй байх ч гэсэн энэ бол хамгийн чухал жор шүү, асуултуудыг дурлуулахад, хайрыг сэргээхэд үр дүнтэй болгодог.

Дууссаны дараа энэ 36 асуултаас санаа аван өөр өөр асуултуудыг ч бие биенээсээ асууж болно.

Дурлуулдаг 36 асуулт- Бэлэн үү? Хамтрагчтайгаа цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Бүлэг 1

1. Энэ дэлхий дээр байгаа хэнийг ч оройн хоолонд урьж болно гэвэл, хэнийг урих вэ?

2. Чи алдартай болохыг хүсдэг үү? Ямар байдлаар?

3. Утсаар ярихаасаа өмнө, юу хэлэхээ давтаж үзэж байсан уу? Яагаад?

4. Чиний хувьд “төгс” өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?

5. Чи хэзээ хамгийн сүүлд өөртөө дуу дуулж өгсөн бэ? Аль эсвэл хэн нэгэнд зориулж?

6.Чи 90 нас хүртлээ амьдарна гэж бодъё, 30 настай хүний бие эсвэл ухааныг дараагийн 60 жилдээ авч үлдэх боломжтой гэвэл, алийг нь сонгох вэ?

7. Чи яг яаж үхэхээ нууц зөн совингоороо мэддэг үү?

8. Чи бид хоёрын адилхан 3 талыг нэрлэвэл?

9. Чи амьдралынхаа юунд хамгийн их талархалтай ханддаг вэ?

10. Чи хэрхэн өсөж хүмүүжсэн талаараа нэгхэн зүйл өөрчлөх боломжтой гэвэл, юу өөрчлөх вэ?

11. 4 минутын хугацаанд өөрийнхөө хамтрагчдаа амьдралын нэгэн түүхээ нэг бүрчлэн дэлгэрэнгүй дүрсэлж ярьж өгнө үү.

12. Маргааш өглөө нэг чадвартай болоод сэрэх боломж байвал тэр нь юу байх вэ?

Бүлэг 2

13. Хэрвээ чиний талаар, амьдралын талаар, ирээдүйн талаар, аль эсвэл юуны ч талаар хамаагүй үнэнийг хэлж өгдөг болор бөмбөлөг байвал, чи юуны талаар үнэнийг мэдэж авахыг хүсэх вэ?

14. Удаан хугацааны турш юу хийхийг мөрөөдөж байгаа вэ? Яагаад одоо хүртэл хийгээгүй байгаа вэ?

15. Чиний хийж бүтээсэн хамгийн том амжилт юу вэ?

16. Найз нөхдийн харилцаанд юуг үнэлж эрхэмлэдэг вэ?

17. Чиний хамгийн нандигнадаг дурсамж?

18. Чиний хамгийн аймшигтай дурсамж?

19. Хэрвээ чи жилийн дараа гэнэт үхнэ гэдгээ мэдэж байгаа гэж бодвол, одоо амьдарч байгаа амьдралынхаа ямар нэг юмыг өөрчлөх үү? Яагаад?

20. Найз нөхөрлөл гэж чиний хувьд ямар утгатай вэ?

21. Хайр, сэтгэл татагдал чиний амьдралд хэр чухал вэ?

22. Харилцан хоорондоо бие биеийнхээ сайн чанарыг хуваалц, 5 удаа хуваалцаарай.

23. Чиний гэр бүл хэр халуун дулаан, дотно вэ? Чиний хүүхэд нас бусадтай харьцуулбал, аз жаргалтай байсан гэж чи боддог уу?

24. Чи ээжтэйгээ ямар харилцаатай вэ?

Бүлэг 3

25. ”Бид” гэсэн үнэн 3 өгүүлбэр хүн бүр хэлээрэй. Жишээлбэл, Бид хоёр хоёулаа энэ өрөөнд ….. мэдэрч байна.

26. Өгүүлбэрийг дуусгаарай: Би …. хуваалцаж боломжтой хүнтэй байсан ч болоосой.

27. Хэрвээ чи хамтрагчтайгаа сайн найз болно гэж бодвол, тэд юуг хамгийн гол нь мэддэг байх ёстой вэ?

28. Хамтрагчийнхаа юунд нь дуртайгаа түүнд хэл, энэ удаа маш үнэнч байгаарай, дөнгөж танилцсан хүндээ хэлдэггүй тэр л үнэнүүдийг хэл.

29. Ичгэвэртэй байдалд орж ичиж байсан дурсамжаа хуваалцаарай.

30. Чи хэзээ хамгийн сүүлд хүний өмнө уйлсан бэ? Аль эсвэл ганцаараа?

31. Хамтрагчийнхаа юунд нь дуртай талаар нэг юм хэлээрэй.

32. Хэчнээн сүртэй юм байлаа ч тэр сэдвээр хошигнож болох тэр сэдэв юу вэ?

33. Хэрвээ чи өнөө орой хэнтэй ч холбогдох боломжгүйгээр үхэхээр болбол хэнд юу хэлж чадаагүйдээ хамгийн их харамсах вэ? Яагаад одоо хүртэл хэлээгүй байгаа вэ?

34. Чиний гэр шатаж байна гэж бодъё. Хайртай хүмүүсээ, амьтнаа аварсны дараа нэг л зүйлийг авах боломж гарвал тэр нь юу байх вэ? Яагаад?

35. Чиний гэр бүлийн гишүүд дотроос хэний үхэл л хамгийн хэцүү байх вэ? Яагаад?

36. Хувийн зовлон, асуудлаа хуваалцаад хамтрагчаасаа зөвлөгөө асуу. Чи ийм байдалд орсон байсан бол яаж шийдэх байсан бэ? Мөн миний энэ асуудал, түүнд хандаж байгаа хандлага чамд ямар санагдаж байна?