
Уг чуулганд дэлхийн 56 улс орноос 5000+ залуучууд цуглаж, чиглэл бүрээр уулзалт зөвлөгөөн хийж 4 өдрийн турш чууллаа.
Youth Summit нь JCI ASPAC-ийн хүрээнд анх удаа зохион байгуулагдаж буй онцгой хөтөлбөр бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 54 залуучуудын байгууллагын удирдагчид, JCI байгууллагын гишүүд “Хүний үүрэг” болон “JCI Ideas” сэдвийн дор нэгдэн чууллаа. Манай байгууллагын гишүүд, зохицуулагч нар төлөөлөн оролцлоо.
Олон улсын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, эдийн засаг эргэлтийг бий болгож, боловсролыг түгээж залуучуудад цаашид итгэл зүтгэлтэйгээр ажиллах урам зоригийг түгээсэн JCI хамт олонд талархал илэрхийлж баяр хүргэе!
