Knowledge sharing

Knowledge sharing 2024.10.12 болсон Мэдлэг туршлага хуваалцах уулзалт маань дараах сэдвүүдийн хүрээнд явагдсан билээ. Team building activity - Энэ уулзалт маань илүү бие биетэйгээ танилцсан, шинэ мэдл…

2024.10.12 болсон Мэдлэг туршлага хуваалцах уулзалт маань дараах сэдвүүдийн хүрээнд явагдсан билээ.

  • Team building activity- Энэ уулзалт маань илүү бие биетэйгээ танилцсан, шинэ мэдлэг мэдээлэл, сонин сайхан үйл явдлаа хуваалцсан, уйдах завгүй уулзалт болж өнгөрсөн. Бүгд элэн далангүй өөрсдийнхөө талаар танилцуулж, маш халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан үнэхээр сонирхолтой тоглоом байсан.
  • Guest Speaker on Volunteerism- Зочин илтгэгч Ц. Эгиймаа эгч маань олон улсын байгууллагад ажиллах талаар болон сайн дурын ажил яагаад чухал талаар өөрийн туршлагаа харамгүй хуваалцав. Маш их урам зориг өгсөн, сонирхолтой, өгөөжтэй уулзалт болсон шүү.х
  • Залуучуудын Зохистой Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрхийн тухай сургагч багш бэлтгэх сургалт болон "Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн сургагч багш нар маань өөрсдийн сурсан мэдсэнээ танилцуулж мэдлэгээ хуваалцав.
  • Marketing plan - Л. Ариунзаяа "Маркетингийн суурь ойлголт"-ын талаар богино хэмжээний сургалт орсноор энэхүү уулзалт маань өндөрлөлөө. Маркетингийн сургалт маань 2 хэсэг болон 2 дах өдрийн онлайн сургалтаар орсон тул Энэхүү блогоороо маркетингаас бусад сэдвийн талаар суралцсан зүйлсээ хуваалцахаар зорьлоо.

Volunteerism

Энэхүү сургалтаар дараах сэдвүүдийн талаар ярилцсан

  • Сайн дурын ажил хийх боломжууд
  • Нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжүүлэх талаар
  • Олон улсын хурал чуулганд эх орноо төлөөлөх нь

Энэхүү сэдвүүд маань яагаад чухал вэ?

  • Амьдарч буй нийгэмдээ оролцоотой байх
  • Өөрийнхөө төлөө, үе тэнгийнхнийхээ төлөө дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай байх
  • Залуучуудаас ирээдүйн нийгэм шалтгаалах (МУ-ын нийт хүн амын гурвны нэгийг 18-35 настангууд) тул бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрийгөө илэрхийлдэг, хөгжүүлж чаддаг байх нь чухал ойлголт юм.

Сайн дурын ажил хийнэ гэхлээр өмнө нь хийж л байвал өөртөө хэрэгтэй гэж боддог байсан ч хэрхэн өөртөө өгөөжтэй, үр бүтээлтэй бусдад тустай үйл хийх вэ? талаар суралцсан.

500 хүнд хүрэх төсөл бичээд хүрч чадахгүй байснаас 5хүнд хүрэх төсөл бичээд хүрэх хэрэгтэй

Сайн дурын ажил хийх нь зүгээр л ямар ч хамаагүй сайн дурын ажил хийгээд явах нь өөрт тийм ч өгөөжтэй зүйл биш юм. Мэдээж хэрэг сайн дурын ажил хийх нь өөрийгөө таньж мэдэх, суралцаж, хөгжихөд тустай хэрэг ч зарим сургуулийн оюутнуудад сайн дурын ажил хийсэн цаг сертификат, байх хэрэгтэй зэрэг зүйлүүд хэрэг болох үе байдаг. Би нэг удаа зүгээр л цагаа гүйцээх гэж сайн дурын ажил хийж яваа хүнтэй таарж байсан. Энэ мэтчилэн бид үүний үр өгөөж, мэдэлгүй хийвэл нийгмийн идэвхи зүтгэлтэй байна гэх мэт бодолтой явсаар ирсэн юм шиг санагддаг. Гэвч өөрийнхөө мэргэжлийн чиглэлд цаашид надад хэрэг болох чиглэлээс хэт ташуу сэдвийн хүрээнд бид хийсэн сайн дурын ажлаа СV, матермал бүрдүүлэхэд хэрэглэх тохиолдол байдаг. Тиймээс үүнийг бодолцож үзэн хийх гэж буй сайн дурын ажлаа надад ямар ач тустай, юу сурч болох талаас харж үзэн сонговол цаг хугацааны хувьд ч олон давуу талууд бүрдэж болох юм.