Код, Баг, Ирээдүй: DTECH YOUTH-тэй өнгөрүүлсэн миний түүх

Код, Баг, Ирээдүй: DTECH YOUTH-тэй өнгөрүүлсэн миний түүх Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил түргэн хурдацтай өрнөж, залуус биднээс зөвхөн хэрэглэгч бус бүтээгч байхыг шаардаж эхэлсэн. Энэ өөрчлөлтий…

Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил түргэн хурдацтай өрнөж, залуус биднээс зөвхөн хэрэглэгч бус бүтээгч байхыг шаардаж эхэлсэн. Энэ өөрчлөлтийг мэдэрсэн тул би D-TECH хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн юм.

1. Зөвхөн онол биш, бодит туршлага

DTECH хөтөлбөрийн хамгийн сонирхолтой хэсэг нь зүгээр нэг хичээл заагаад өнгөрөх биш, харин биднийг шинэ сорилт, бодит төсөл, багаар ажиллах чадвар руу түлхдэгт оршдог. Хөтөлбөрт хамрагдсан эхний өдрөөсөө л би өөрийн дижитал ертөнцийг илүү сонирхолтой өнцгөөс харж эхэлсэн.

2. Технологийн цагаан толгойг сурсан нь

Би технологийн салбарын үндсэн ойлголтуудыг тодоос тодой ойлгож авсан. Өгөгдөл, кодчлол, кибер аюулгүй байдал, зохион байгуулалт гээд олон сэдвийг практик байдлаар судалсан минь миний мэдлэгийн суурийг батжуулж өглөө.

3. Програмчлалын анхны алхмууд

Хөтөлбөрийн хамгийн дуртай хэсэг минь программчлалд гарсан эхний бодит алхамууд байлаа.

Логик сэтгэлгээг хөгжүүлэх

Алдаагаа шинжлэх

Жижиг функцүүд бичиж сурах нь миний хувьд хамгийн том амжилт байв.

4. Жинхэнэ баг болж төлөвшсөн нь

DTECH дээр бид жинхэнэ баг болж ажиллаж, нэг асуудлыг олон талаас нь харж сурсан. Харилцаагаа зөв удирдах, бусдыг сонсох, санаагаа ойлгомжтой илэрхийлэх зэрэг зөөлөн ур чадварууд (soft skills) маань илт сайжирсан.

5. Бидний бүтээсэн шийдэл ба сорилтууд

Хөтөлбөрийн сүүлийн хэсэгт бид өөрсдийн сонирхолд тулгуурласан жижиг төсөл боловсруулж, танилцуулсан. Энэ үеэр судалгаа хийх, шийдэл боловсруулах, илтгэл тавих зэрэг чадваруудыг бодитоор ашиглаж, "Би чадна" гэдэг мэдрэмжийг авсан.