
Монгол улсын эрүүл мэндийн салбарын төгсөх дамжааны оюутан залуус, шинэхэн төгсөгч нарт зориулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР” өргөдөл авч эхэллээ🔥
Хөтөлбөрт шилдэг 30 оролцогчийг шалгаруулах бөгөөд 2024.03.02-ны өдрөөс эхлэн 2 сарын турш үнэ төлбөргүй сургалт, уулзалтуудад хамрагдана.✨
Хөтөлбөрт хамрагдсанаар:👇
✅Нарийн мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжил бүрийн давуу тал, боломжууд
✅Эрүүл мэндийн салбарын карьер төлөвлөлт
✅Судалгааны арга, туршлага
✅Гадаадын улс орнуудад мэргэжлээрээ сурч, ажиллах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
✅Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл санаачлан, хэрэгжүүлэх
✅Ямар чадвартай боловсон хүчин эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа гэх мэт сэдвүүдийн хүрээнд сургалт уулзалтуудад хамрагдана.
Оролцогчдод тавигдах шаардлага:
📌Анагаахын их дээд сургуулийн 4-6 дамжааны оюутан
📌Эрүүл мэндийн салбарын шинэхэн төгсөгч
📌Хөтөлбөрийн хугацаанд буюу 2024 оны 03-р сарын 02-нөөс 05-р сарын 01-ны хооронд долоо хоногт 2-3 цагийн сургалт, уулзалтуудад хамрагдах боломжтой байх
📌Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
⏰Бүртгэл 2024.02.27-ны 23:59 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх холбоос: https://form.jotform.com/240312094154042
❗️Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 02 сарын 29-ны дотор мэйл хаягаар холбогдоно.
✨БОЛОМЖ БҮРИЙГ ТУЛТАЛ АШИГЛА✨

Ерөнхий зохион байгуулагч:
Med Plus+
Ивээн тэтгэгч байгууллага:
Biomed Trade
ErdeMED
Хамтрагч байгууллага:
АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль
АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдлагын Газар
YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг
GOOD NEIGHBORS Mongolia
Дэмжигч:
Denk Pharma Mongolia
Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба
FOODY Mongolia
@newveramed
@voyage
