Манлайлал хаанаас эхэлдэг вэ?

Та хэзээ нэгэн цагт өөрийгөө манлайлагч болсон байна гэж төсөөлж байсан уу? Эсвэл та аль хэдийн тэдний нэг болсон уу? Тэгвэл манлайлагч гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Манлайлал гэж юу вэ? Манлайлал хаанаас эхэлдэг? Риторик гурвалжин гэж юу вэ? Яагаад өөрийгөө таних нь чухал вэ? Хэрхэн өөрийгөө таних вэ?

Та хэзээ нэгэн цагт өөрийгөө манлайлагч болсон байна гэж төсөөлж байсан уу? Эсвэл та аль хэдийн тэдний нэг болсон уу? Тэгвэл манлайлагч гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Эхлээд манлайлал гэж юу болох талаар мэдэж авцгаая.

Одоогоос 2300 жилийн өмнө нэгэн эр их цэрэгийн хамтаар зэлүүд, хуурай, бүгчим халуун цөлийг туулах болж гэнэ. Тэд тэсхийн аргагүй ангаж байсан учир хэсэг явган цэрэг ундны усны эрэлд гарсанаар эцэст нь цэвэр усны жижиг жалганд хүрч ирэв. Цэргүүдийн нэг нь сэтгэл догдолсон байдалтай усаа дуулгандаа хийгээд ахлагч руугаа дөхөхөд цэргийн ахлагч зөвхөн цэргүүдийнхээ сэтгэлийн цангааг хэрхэн тайлах талаар л бодож байв. Тэд устай дуулгыг түүнд өгөхөд тэрээр чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэн хүлээн авсан боловч дуулгыг хөмөрч орхив. Түүний үйлдэл төсөөлөхийн аргагүй байсан бөгөөд “Хэрэв түүний цэргүүдэд уух зүйл үгүй бол надад ч мөн үгүй” гэх утга хүн бүрт хүрч чадсанаар түүнийг “Аугаа Александер” хэмээн хүндэтгэдэг. Гэвч эзэнт гүрэн байгуулж, үндэстнүүдийг байлдан дагуулж, эсвэл хүндхэн тулаанд ялалт байгуулж чадсан учраас биш. Тэр өөрийгөө ялж чадсан учраас “Аугаа” нэр зүүсэн. Тэр цөхрөлийг өөдрөг үзлээр сольж, бэрхшээлийг амжилт болгон бусдыг урамшуулж чаддаг нэгэн байсан. Удирдагчид хүч чадалтай учраас мундаг биш, удирдагчид бусдыг хүчирхэгжүүлж чаддаг болохоор аугаа гэдгийг гүн гүнзгий ойлгож чадсан нь түүний агуу ялалтуудын нэг байсан юм.

Бусдыг удирдах нь хүч чадал, харин өөрийгөө удирдах нь жинхэнэ хүч юм. - Лао Цу

Манлайлал гагцхүү өөрийгөө танихаас эхлэдэг гэж үү?

Ихэнх хүмүүс хэзээ, хаана, хэрхэн бүр яагаад манлайлалч байх хэрэгтэй юм бэ гэсэн асуултуудад хариулт авахыг хүсдэг. Гэвч тэд хамгийн чухал асуултыг тоолгүй орхидог. Би яг хэн юм бэ? Би юуг үнэ цэнээ болгодог юм бэ? Би үнэ цэнээ хамгаалж үлдхийн тулд юуг золиосолж чадах вэ? зэрэг асуултад хариулт олж чадсанаар та өөрөө өөрийгөө ойлгож эхлэхээс гадна та өөрийнхөө төлөө хөгжих боломжтой болдог. Ингэж л бид өөрийн амьдралын луужингаа олдог байх нь.

Өөрийгөө мэдэх нь бүх мэргэн ухааны эхлэл.- АристотельAristotle's rhetorical triangle

Тэгвэл амьдралын луужин гэмээр гурван гол цөм ойлголтыг өөртөө багтаадаг риторик гурвалжинг танилцуулья.

Эхний ойлголт бол ЭТОС.

Юуны өмнө ёс зүйтэй байх нь бизнесийн болон хувийн амьдралд үнэлж баршгүй нэр хүндийг өгөх бөгөөд хамгийн гол нь та хүн байж, аз жаргалтай, сэтгэл хангалуун байх юм. Учир нь хоёр нүүртэй, худалч, хууран мэхлэгч бидэнд таалагдахгүй. Яагаад бид ийм хүн болохыг хүснэ гэж. Бид хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Этос бол жижиг том гэлтгүй бүх шийдвэр гаргалтын анхны шүүлтүүр байх учиртай. Иймд та аливаа шийдвэр гаргалтынхаа өмнө “энэ миний үнэт зүйлтэй нийцэж байна уу?” хэмээн асууж хэвшээрэй.

Удаах ойлголт нь ПАТОС.

Патос бол таны шийдвэр гаргалтын хоёрдох шүүлтүүр юм. Тухайн шийдвэрийг та хэрхэн хүлээн авч байна? Таны зүрх юу гэж хэлж байна? Танд ямар сэтгэл хөдлөл ажиглагдаж байна? зэргийг өөрөөсөө тандаарай.Үүнийг өөрөөр сэтгэл хөдлөлөө удирдах гэж нэрлэх бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурсан хүн бусдын сэтгэл хөдлөлийг төвөггүй таньж яма

р ч нөхцөл байдлыг өөртөө ашигтай эргүүлж чаддаг байна.

Сүүлийн ойлголт ЛОГОС.

Харин Логос бол таны шийдвэр гаргалтын эцсийн шүүлтүүр юм. Энэ нь логик уялдаа холбоо болон шалтаг шалтгааныг хамтад нь тунгаах явдал юм. Шийдвэр гаргах мөчид танд бодит аргумент, баримт нотолгоо, хамгийн чухал нь стратеги хэрэгтэй болно. Энэхүү шийдвэр нь шинжлэх ухаан, баримтад үндэслэсэн, бодитой шийдвэр мөн үү? Таны зорилго тодорхой байна уу? зэрэг асуултаар тодорхойлогдоно.

Ёс суртахуунтай амьдарч, эмх замбараагүй байдлаа чиглүүлж, логик уялдаа холбоотой сэтгэх нь бид өөрийнхөө төлөө хийдэг шагнал юм шүү дээ.

Одоо нэгэн бяцхан түүхээр яагаад өөрийгөө таних нь чухал гэдгийг ойлгоё.

Явах цагаа хүлээж буй нэгэн эр сүүлийн амьсгал нь хэзээг гайхан хүлээж суув. Түүний асар их шаналал, зовлонг анзаарсан шавь нар нь түүнд хандаж “Та Абрахам-тай дүйцхүйц сайхан сэтгэлтэй байсан, Мосес-той дүйцхүйц ухаалаг хүн байсан шүү дээ. Юунд тэгтлээ санаагаа чилээрхэнэ вэ?” гэхэд тэрээр шавь нартаа хандаж “Наадах чинь огт хамаагүй хэрэг. Намайг диваажинд очиход тэд надаас яагаад Абрахам шиг сайхан сэтгэлтай, Мосес шиг ухаалаг байсан талаар минь бус би яагаад өөрөөрөө байгаагүй талаар минь л асууна шүү дээ” хэмээгээд санаа алдав.

Хэрхэн өөрийгөө таньж эхлэх вэ?

Энэ бүхэн зүрх сэтгэлээ сонсож, сүнсээ ойлгохоос эхлэнэ. Үүний тулд бид амьдралдаа гаргасан бүх гол шийдвэрээ нягталж үзэх хэрэгтэй болно. Би яагаад тэдгээр сонголтуудыг хийсэн юм бэ? Ямар хүчин зүйлс ийм сонголт хийхэд нөлөөлсөн юм бэ? гэх мэт. Ингэж л бид өөрсдийн сайн болон муу талаа, амжилт болон алдаа дутагдалаа хүлээн зөвшөөрдөг. Бэрхшээл тохиоход хүчтэй байсан хүмүүс л бидэнд хүчтэй байхыг зааж, хүнд цохилтод тайван байсан хүмүүс л бидэнд тайван байдлыг ойлгуулж чадна. Өөрийн хар бараан талаас зугтахаа больж хүлээн зөвшөөрсөн нэгэн л бусдыг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрийг бидэнд таниулж чадна шүү дээ.

Манлайлал гэдэг харагдаж, мэдрэгдэж байгаа шигээ хийсвэр, ойлгомжгүй, цөөн хүнд зориулагдсан бурхны билэг биш бөгөөд хүн нэг бүрд байдаг хөгжүүлэх шаардлагатай нэгэн чадвар билээ.

Source:

(Great leadership starts with self-leadership | Lars Sudmann | TEDxUCLouvain 2016)

(We Cannot Lead Others Without First Leading From Within | Lolly Daskal | TEDxLincolnSquare 2018)

(Self Leadership - The 3 Golden Principles of Greek Philosophy | Alkistis Agio | TEDxIMIB 2020)