Энэхүү блогийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Азжаргал гэдэг. Өгөгдлийн ухааны мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцдаг. Ирээдүйд их сургуулиа төгсөөд яг юу хийхээ хараахан олоогүй, ямар ч төлөвлөгөөгүй байгаа оюутан. Бас миний суралцаж байгаа мэргэжил их олон салбарт хөрвөж болдог давуу талтай. Учир нь бүхий л салбар өгөгдөлтэй шүү дээ.
Бэйкэрид цагийн ажил хийдэг байхад тухайн өдрийн нарийн боовны борлуулалт өрөлттэй шууд холбоотой байгаа нь надад их сонирхолтой санагдсан. Тиймээс энэ салбарын талаар мэдлэгтэй болж, суралцаж байгаа мэргэжилтэйгээ хослуулж болох юм гэсэн бодол төрж, маркетингийн дадлагын хөтөлбөрт оролцохоор шийдээд байгаа нь энэ.
Энэхүү дадлага хөтөлбөрийн төгсгөлд би маркетингийн салбарын талаар илүү их мэдлэг туршлагатай болж, зөөлөн ур чадваруудаа илүү их хөгжүүлэн, мөн ирээдүйд ямар хүн болох талаараа ямар нэгэн төсөөлөлтэй болсон байх байх аа гэж найдаж байна.

