Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдал Мэдээллийн аюулгүй байдал Хиймэл оюун ухаан эрчимтэйгээр хөгжиж буй энэ үед дүрс бичлэг, зураг мэдээллийг ч хуурамчаар үйлдэх амархан болжээ. Тиймээс fact checking хийх буюу…

Мэдээллийн аюулгүй байдал

Хиймэл оюун ухаан эрчимтэйгээр хөгжиж буй энэ үед дүрс бичлэг, зураг мэдээллийг ч хуурамчаар үйлдэх амархан болжээ. Тиймээс fact checking хийх буюу мэдээлэлд шүүмжлэлтэйгээр хандаж, эх сурвалжийг сайтар шалгах нь зайлшгүй болжээ.

Калифорни-Сан-Диегогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өнөө цагт хүн өдөрт 34GB-тай дүйх хэмжээний мэдээ, мэдээлэлд авдаг болохыг онцолжээ. Тодруулбал, хүн өдөрт дунджаар 105 мянган үг, секундэд 23 үгийг гар утас, интернэт, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном, зар сурталчилгааны самбар, аман яриа зэргээс дамжуулан хүлээн авдаг бөгөөд үүн дээр зураг, тоглоом зэргийг нэмбэл өдөрт 34GB мэдээлэл болох гэнэ.

Манай орны хувьд 3.5 сая хүн амтай. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол Улс 2023 оны байдлаар 4.3 сая цахим хэрэглэгч, 2.6 сая интернэт хэрэглэгчтэй. Өөрөөр хэлбэл, хүн амын талаас илүү хувь нь цахим сүлжээнээс мэдээ, мэдээлэл хүлээн авдаг. Гэсэн ч мэдээллийн технологи хөгжихийн хэрээр тэр их мэдээлэлд дунд үнэн, худлыг хэрхэн ялгаж, салгах тал дээр асуудалтай байдаг болжээ.

Мэдээллийн аюулгүй байдал: Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээллийг хууль бусаар олж авахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн улмаас үүсэх хохирлыг багасгахтай холбоотой үйл ажиллагаа юм. Мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, зөвшөөрөлгүйгээр ил болгох, өөрчлөх, хуулбарлах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах хянах, зогсоох зэрэг нь мэдээллийн аюулгуй байдалд халдаж буй гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Цахим сайтаар түгж буй мэдээллийг түгээгч вебсайтыг WHOIS, OSSINT, CrowdTangle, Tweetdeck зэрэг сайтаар шалгаж, эзэмшигч хувь хүн, байгууллагын нэр, хаяг, холбогдох дугаар, мэйл зэргийг олох. Мөн мэдээллийн анхдагч эх үүсвэрийн мэдээллийг бүртгэл мэдээллийн OpenDataLab, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo зэрэг төрийн мэдээллийн сангаас хүлээн авах боломжтой. Түүнчлэн баримт, мэдээллийг шалгадаг хараат бус байгууллагад хандан мэдээллээ нягтлуулах боломжтой бөгөөд Монгол Улсад энэ чиглэлээр “Монголын баримт шалгах төв”, “Fact Check Mongolia” гэсэн хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байна.