Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park "YOUTH DEVELOPMENT PROGRAM-2024" ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park "YOUTH DEVELOPMENT PROGRAM-2024" ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО. ✅Мэдээллийн Технологийн Үндэсний Пар…

✅Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -тэй хамтран ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, эрэлтэд ур чадварт нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх “Youth Development Program-2024” залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамтран ажиллахаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

✅Хөтөлбөрийн зорилго:
• Ажил олгогчдын шаардлагад нийцсэн ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх
• Залуу мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай эрэлттэй ур чадваруудад сургах
• Хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх,
• Сайн дурын ажил болон практик ажлын туршлага олгож бодит оролцоог нэмэгдүүлэх
• Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих төслийн уралдаан зохион байгуулна.
✅Хамрах хүрээ:
• Их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 3,4-р дамжааны оюутнууд
• Төгсөөд ажлын байр хайж буй залуучууд
✅Оролцогчдын тоо:
• Хөтөлбөрт шалгарсан 30 оролцогч
• YOUTHinc. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүд дундаас 30 оролцогчийг шалгаруулж, жишиг Залуу мэргэжилтнийг бэлтгэнэ.
✅Үргэлжлэх хугацаа:
• 2024.09.28 – 11.30
⏩ Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youthinc.mn/youth-development-program-2024
#ITPark #ITParkMongolia #Мэдээллийнтехнологийнүндэснийпарк #Youthdevelopmentprogram2024 #Youthinc