
YOUTHinc.mn - Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим -МҮХАҮТ-д гишүүнээр элсэж INC -ээ бүтээх боломжоо нээлээ 🤗 Бид 10/10нд зохион байгуулсан MEMBER CARE арга хэмжээнд оролцлоо. ✌️

МҮХАҮТ-аас шинээр гишүүн болсон аж ахуй нэгжүүдддээ танхимын үйл ажиллагааг бүрэн таниулах, шинэ гишүүдээ хооронд нь таниулах, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ газар дээр нь үзүүлэхээр “Member care” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.
2024 оны гуравдугаар улиралд гишүүнээр элссэн 100 гаруй аж ахуй нэгжид гэрчилгээг нь гардуулж, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, хамтран ажиллахыг хүсэв. Уг үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын бүх газрын алба хаагчид оролцож, өөрсдийн газруудын чиг үүрэг, хийж буй ажлуудаа шинэ гишүүддээ танилцуулж, мэдээлэл өглөө.


Уг арга хэмжээнд Youth Development Program 2024 Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөгжлийн хөтөлбөрийн оролцогчид хамрагдлаа.
