
2024.11.06 Онлайн сургалтын сэдвийн хүрээнд сурсан зүйлсээ хуваалцлаа.
Өнөөдрийн сургалт амьдралдаа заавал хэрэгжүүлэх үзэх хэрэгтэй ба ажил амьдралын тэнцвэрийг олох аливаа зүйлд хандах хандлага, харах өнцөг, амар тайван, аз жаргалтай амьдархад ихээхэн тус болох чухал сэдвийн талаар үзлээ.
What is it?
Mindfullness бол тухайн агшиндаа бүх анхаарлаа хандуулж, одоо болж буй бүх үйл явдлыг анзаарч, мэдэрч байгаа сэтгэлгээний дадал юм. Бидний сэтгэл санаа, бодол, биеийн мэдрэмжийг ямар нэг шүүлтүүргүйгээр анзаарахыг хэлнэ. Энэ нь өөрийгөө ажиглах, сонирхох сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр энгийнээр мэдрэх явдал юм. Ялангуяа ядаргаатай, завгүй үед амьдралдаа анхаарал хандуулж, тухайн агшинд амьдрахад тусалдаг.

What is it important?
Бидний өдөр тутмын амьдралд маш олон даалгавар, үүрэг харицлага, ажлын шахуу цагын хувиар зэрэг асуудлууд тулгардаг. Үүний улмаар бид стрессдэж, үр бүтээмжгүй байх тохиолдол ч бий. Mindfullness түр зогсоож, одоогийн агшинд амьдралынхаа зүй тогтлыг мэдрүүлэхэд тус болдог. Mindfullness дадалтай байх нь эерэг хандлагыг бий болгож, сэтгэл санааг сайжруулж, стрессийг бууруулж, анхаарал төлвлөрлийг нэмэгдүүлж бүр биеийн эрүүл мэндийг ч сайжруулах олон ач холбогдолтой. Мөн хаана ч богино хугацаанд хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Анхааралтай байх нь биднийг илүү сайн төлөвшсөн хувь хүн болоход тусалдаг.
Жишээлбэл,
- Өөрийгөө танин мэдэх
- Сэтгэл хөдлөл оюун ухаан
- Хүмүүстэй харилцах чадвар
Анхаарал нэмэгдүүлэх дасгалууд:
- Талархлын тэмдэглэл хөтлөх
- Иог
- Бясалгал

What does it look like?
Жишээлбэл, Өглөөний цайгаа уухдаа утсаа оролдохын оронд, тухайн кофе, цайныхаа амтыг, үнэрийг мэдрэх. Энэ энгийн Mindfulling дадал нь өглөөг тайван амар амгалантай эхлүүлэхэд туслана.
Minfullness- ийн бусад жишээ:
- Алхах: Яарахгүйгээр алхахдаа орчны чимээг мэдрэх
- Хооллох: Хоолоо хурдан идэхийнхээ өмнө өмт, бүтэц бүрийг анзаарах
- Амьсгалах: Стресстэй үед гүнзгий амьсгаа аван, биеийн мэдрэмжээ анзаарах
Дүгнэлт:
Mindfullness нь хэцүү зүйл биш бөгөөд ямар нэгэн тусгай хэрэгсэл шаардахгүй. Өдөр тутамд жижиг Mindfullness дадлыг хэрэгжүүлснээр бид илүү аз жаргалтай, стрессээс ангид болох боломжтой учир туршаад үзээрэй!
